Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн Дэлгэрмөрөн голын усанд М /8 настай, эрэгтэй/ живсэн харамсалтай хэрэг өчигдөр буюу 16-ны өдрийн 13 цагийн үед гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 15 иргэн, 2 автомашин нийт 19 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Өчигдөр мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хөөсөнцөрийн үйлдвэрийн баруун талд тогтоол усанд З /14 настай, эрэгтэй/ живж амиа алдсан хэрэг гарчээ. Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт