Алхах
Хэрэв та цагт 6.5 км хурдтай спорт алхаагаар явбал өөрийн жингээс хамааран нэг минутад 5-8 калори шатаах болно. Өөрөөр хэлбэл 45 минут алхахад та 225-360 калори зарцуулах юм. Ингэж хичээллэснээр долоо хоногт 0.5 кг жин хаях болно.
Туухай өргөх
Та 20 минут туухай өргөхөд 400 калори шатаана. Туухай өргөх дасгал хийснээр биеийн тэнцвэрт байдлыг сайжруулахаас гадна булчингаа тэгш хөгжүүлэх боломжтой. Мөн бодисын солилцоог сайжруулж, таны биеийн өөх хурдан шатахад маш үр дүнтэй. 20 минут дасгал хийхэд 9.6 км алхсантай дүйдэг. Мэдээж мэргэжлийн багшийн заавар, зөвлөгөөг дагах хэрэгтэй. Долоо хоногт 0.5 кг турна.
Усанд сэлэх
Нэг цаг усанд сэлэхэд 400-700 калори шатдаг байна. Усанд сэлэхэд биеийн бүх булчингууд зэрэг ажиллаж байдаг онцлогтой. Тиймээс бүх биед жигд ачаалал өгдөг. Долоо хоногт 1 кг жин хаядаг.
Дугуй унах
Дугуй унавал та өөрийн жингээс хамаарч нэг цагт 372-1100 хүртэлх калори зарцуулдаг. Фитнес клубд нэг цаг суурин дугуй унахад дунджаар 32 км зай туулсантай тэнцдэг. Долоо хоногт 0.5-1.5 кг хүртэл жин хаях боломжтой.
Гүйх
Та өөрийн хэмнэлдээ тохируулан нэг цаг гүйхэд доод тал нь 600 калори шатаана. Гүйснээр зүрхний шигдээс, янз бүрийн хорт хавдраас сэргийлж, үений холбоос эдүүд бэхжиж байдаг. Долоо хоногт 1 кг хүртэл жин хаяна.
Теннис
Нэг цаг газрын теннис тоглоход 600 калори шатдаг. Теннис нь уян хатан, тэнцвэрт байдлыг сайжруулахаас гадна уур бухимдал, стрессийг багасгадаг. Хамгийн гол нь шинэ зүйл сурах чадвар, санах ой, сэтгэн бодох чадварыг сайжруулж тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг байна. Долоо хоногт 1 кг жин хаях боломжтой.
Аэробик
Турах хамгийн үр дүнтэй дасгал бол аэробик юм. Янз бүрийн дасгалыг тодорхой хугацаанд хэмнэлтэй хийснээр гайхалтай үр дүнд хүрч болно. Аэробик нь маш их илчлэг шатаадаг, бодисын солилцоог сайжруулдаг онцлогтой. Долоо хоногт гурван удаа хийхэд тохиромжтой. 20 минут дасгал хийхэд нэг цаг усанд сэлэх, дугуй унах, гүйсэнтэй тэнцдэг. Мэргэжлийн багшийн зөвлөгөөн дор хичээллэх нь үр дүн авчирна. Долоо хоногт 1-3 кг хүртэл турах боломжтой.
Фитнес
Фитнес нь мөн л аэробик шиг биед ачаалал өгч үр дүнтэйгээр өөх шатааж, тураадаг. Мэргэжлийн багш, дасгалжуулагчийн зааврын дагуу долоо хоногт гурван удаа биеийн онцлогт тохирсон дасгал хийх хэрэгтэй. Фитнес нь турахыг хүссэн хүнд маш хурдан үр дүнг харуулдаг. Долоо хоногт 1-3 кг хүртэл жин хаях боломжтой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт