ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хорт хавдарын ”нэмэлт”-тэй хүнс

    Ард иргэдээ айлгаж тоглов

    Одоогоос сар гаруйн өмнө НМХГ-ын дарга маш ноцтой мэдээллийг олон нийтэд цацаж нийгмийг айдаст автуулсан юм. Тэрээр сэтгүүлчдийг урьж авчирч байгаад “Манайд худалдаалж байгаа 97 нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний 80 хувь нь хүнсний эрүүл ахуйн стандарт хангахгүй хорт хавдар, элэгний өвчлөл үүсгэдэг” хэмээн мэдэгдсэн. Ингэхдээ НМХГ 54 үйлдвэрийн 300 орчим нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийсэн аж. Тэдгээр бүтээгдэхүүний найрлагад ордог 27 төрлийн будагч бодис, долоон төрлийн нөөшлөгч, 30 төрлийн өтгөрүүлэгч, таван төрлийн хүчиллэг тохируулагч, найман төрлийн өнгө тогтворжуулагч гэх мэт хүнсний нэмэлтүүд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг илрүүлсэн билээ. Харамсалтай нь НМХГ дээрх хүнсний нэмэлт бодисуудыг хэрэглэдэг компаниудыг үйл ажилгаанд нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр зарлахаас татгалзсан юм. Энэ мэдээллийн мөрөөр хэрэглэгчид гомдол гаргасны дагуу ШӨХТГ хортой хүнс үйлдвэрлэгчдийг олон нийтэд зарлах шаардлагыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлжээ. Харин хариуд нь “НМХГ-ын дарга худал ярьж ард иргэдээ айлгаж тоглосон учир хариуцлага тооцно” гэсэн утга бүхий албан бичиг хүлээн авчээ.

    Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж юу вэ?

    Сүүлийн жтлүүдэд Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдраар өвчлөгсдийнхөө тоогоор дэлхийд эхний байрыг эзлэх болоод байна. /http://www.hiub.mn/content/read/421.htm/ Өвчнөөр нас барж буй иргэдийн 40 хувийг элэгний хорт хавдар эзэлдэг гэсэн судалгаа гарчаад байхад НМХГ иргэдээрээ ийнхүү даажин хийж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэв. Иргэдэд хэрэг болох үүднээс хорт хавдар үүсгэдэг гэх хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна. Хүнсний үйлдвэрлэлд ашигладаг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг нийтэд нь Е үсгээр тэмдэглэдэг бөгөөд сав, баглаа, шошго дээрээ доорх тэмдэглэгээ байвал худалдан авахгүй байсан нь таны эрүүл мэндэд тустай.    

    Е101 – E180 нь хүнсний будагч бодисууд юм. Эдгээр бодисыг хүнсний бүтээгдэхүүнийг хүссэн өнгөөр будах, эсвэл боловсруулалтын үед алдагдсан өнгийг нь дахин сэргээх зорилгоор ашигладаг. Хиам чанах үед мах нь саарал өнгөтэй болдог. Энэ үед будагч нэмж улаан ягаан өнгөтэй болгодог байна.

    E200 – E229 нь консервантууд буюу хадгалалтын хугацааг уртасгадаг бодисууд. Элдэв мөөгөнцөр, нянгийн үржлийг дарамтлах замаар бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлдэг.

    E300 – E399 нь антиоксиданд, исэлдэхээс сэргийлэгч бодисууд. Бүтээгдэхүүнийг гашилж, исэлдэн өнгө нь муудахаас хамгаална.

    E400 – E499 нь тогтворжулагч бодисууд. Бүтээгдэхүүний нягтрал алдагдахаас сэргийлэх наалдамтгай, нийлэмтгий чанарыг нь нэмэгдүүлдэг.

    E500 – E599 нь эмульгаторууд. Эдгээр бодисууд нь ус ба тос гэх мэтийн байгаль дээр хэзээ ч нийлдэггүй шингэнийг нийлүүлсэн нэгэн жигд шингэн гаргаж авахад ашигладаг. Мөн хөвсгөр болгодог.

    E600 – E699 нь амт, үнэрийг хүчтэй болгогч бодисууд. Өөрөөр хэлбэл ийм бодисуудыг нэмсний дараа бүтээгдэхүүний үнэр, амт нь хадгалалтын явцад алдагддаггүй.

    E900 – E999 гялалзуулагч бодисууд. Бохь, гурил гэх мэт бүтээгдэхүүний чанар алдагдахаас сэргийлж хэрэглэдэг. Харин сүүлийн үед гарч ирсэн шинэ нэмэлтүүдийг Е1000 гэж тэмдэглэдэг байна.

    Хүнсний хориотой нэмэлт бодисууд

    Манай хүнсний үйлдвэрлэгчид алдаатай боловсруулалтынхаа процессыг далдлах, гэмтэл, муудалт болон бусад дутагдалтай талыг нуух, хэрэглэгчдийг хуурах гэж эдгээр хүнсний нэмэлт бодисуудыг хэрэглэдэг байна. Энэ нь эргээд Монгол хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. Элэгний хорт хавдар үүсэхэд хиамны найрлаганд ордог нитрит, тосон будаг, уусгагч бодис болон үр тариа, самранд үүссэн хөгц, мөөгөнцөрөөс ялгардаг афлотоксин хэмээх химийн нэгдэл нь онцгойлон нөлөөлдөг ажээ. Давс ихтэй хоол, утсан, даршилсан хүнсний бүтээгдэхүүнүүд, түүнд ордог химийн бодисууд нь ходоодны хавдар үүсгэх эрсдэлийг дагуулж байдаг байна. Үүнээс гадна жимс жимсгэнэ, хүнсний ногооны гадна хальсанд хортон шавьжийг устгаж, ургацыг нэмэгдүүлэхэд хэрэглэдэг пестицид хэмээх химийн бодис тогтсон байдаг.   

     

    Сав баглаан дээрх тэмдэглэгээ

    Үйлчилгээ

    Сав баглаан дээрх тэмдэглэгээ

    Үйлчилгээ

    Е 102

    Аюултай

    Е 180

    Аюултай

    Е 103

    Хориглогдсон

    Е 201

    Аюултай

    Е 104

    Сэжиг бүхий /хоргүй нь батлагдаагүй/

    Е 210

    Хавдар үүсгэж болзошгүй

    Е 105

    Хориглогдсон

    Е 211

    Хавдар үүсгэж болзошгүй

    Е 110

    Аюлтай

    Е 212

    Хавдар үүсгэж болзошгүй

    Е 111

    Хориглогдсон

    Е 213

    Хавдар үүсгэж болзошгүй

    Е 120

    Аюултай

    Е 214

    Хавдар үүсгэж болзошгүй

    Е 121

    Хориглогдсон

    Е 215

    Хавдар үүсгэгч

    Е 122

    Хоргүй нь нотлогдоогүй

    Е 216

    Хавдар үүсгэж болзошгүй

    Е 123

    Онц аюултай, хориглогдсон

    Е 219

    Хавдар үүсгэж болзошгүй

    Е 124

    Аюултай

    Е 220

    Аюултай

    Е 125

    Хориглогдсон

    Е 222

    Аюултай

    Е 126

    Хориглогдсон

    Е 223

    Аюултай

    Е 127

    Аюултай

    Е 224

    Аюултай

    Е 129

    Аюултай

    Е 228

    Аюултай

    Е 130

    Хориглогдсон

    Е 230

    Хавдар үүсгэж болзошгүй

    Е 131

    Өмөн үүсгэж болзошгүй

    Е 231

    Арьсанд хортой нөлөө үзүүлдэг

    Е 141

    Хоргүй нь нотлогдоогүй

    Е 232

    Арьсанд хортой нөлөө үзүүлдэг

    Е 142

    Өмөн үүсгэж болзошгүй

    Е 233

    Аюултай

    Е 150

    Хоргүй нь нотлогдоогүй

    Е 239

    Арьсанд хортой нөлөө үзүүлдэг

    Е 151

    Арьсанд хортой нөлөө үзүүлдэг

    Е 240

     

    Е 152

    Хориглогдсон

    Е 241

    Хоргүй нь нотлогдоогүй

    Е 153

    Өмөн үүсгэж болзошгүй

    Е 242

    Аюултай

    Е 154

    Гэдэсний хямрал, даралтанд нөлөөж болзошгүй

    Е 249

    Хавдар үүсгэж болзошгүй

    Е 155

    Аюултай

    Е 250

    Даралтанд нөлөөлж болзошгүй

    Е 160

    Арьсанд хортой нөлөө үзүүлдэг

    Е 251

    Даралтанд нөлөөлж болзошгүй

    Е 171

    Хоргүй нь нотлогдоогүй

    Е 252

    Хавдар үүсгэж болзошгүй

    Е 173

    Хоргүй нь нотлогдоогүй

    Е 270

    Хүүхдэд аюултай

    Е 280

    Хавдар үүсгэж болзошгүй

    Е 463

    Ходоодны хямрал үүсгэгч

    Е 281

    Хавдар үүсгэж болзошгүй

    Е 465

    Ходоодны хямрал үүсгэгч

    Е 282

    Хавдар үүсгэж болзошгүй

    Е 466

    Ходоодны хямрал үүсгэгч

    Е 283

    Хавдар үүсгэж болзошгүй

    Е 477

    Сэжиг бүхий /хоргүй нь батлагдаагүй/

    Е 310

    Арьсны тууралт

    Е 501

    Аюултай

    Е 311

    Арьсны тууралт

    Е 502

    Аюултай

    Е 312

    Арьсны тууралт

    Е 503

    Аюултай

    Е 320

    Холестерин

    Е 510

    Онц аюултай

    Е 321

    Холестерин

    Е 513Е

    Онц аюултай

    Е 330

    Хавдар үүсгэж болзошгүй

    Е 527

    Онц аюултай

    Е 338

    Ходоодны хямрал үүсгэж болзошгүй

    Е 620

    Аюултай

    Е 339

    Ходоодны хямрал үүсгэаж болзошгүй

    Е 626

    Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй

    Е 340

    Ходоодны хямрал үүсгэж болзошгүй

    Е 627

    Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй

    Е 341

    Ходоодны хямрал үүсгэж болзошгүй

    Е 628

    Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй

    Е 343

    Ходоодны хямрал үүсгэж болзошгүй

    Е 629

    Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй

    Е 400

    Аюултай

    Е 630

    Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй

    Е 401

    Аюултай

    Е 631

    Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй

    Е 402

    Аюултай

    Е 632

    Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй

    Е 403

    Аюултай

    Е 633

    Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй

    Е 404

    Аюултай

    Е 634

    Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй

    Е 405

    Аюултай

    Е 635

    Гэдэсний хямрал үүсгэж болзошгүй

    Е 450

    Ходоодны хямрал үүсгэж болзошгүй

    Е 636

    Аюултай

    Е 451

    Ходоодны хямрал үүсгэж болзошгүй

    Е 637

    Аюултай

    Е 452

    Ходоодны хямрал үүсгэж болзошгүй

    Е 907

    Арьсны тууралт үүсгэж болзошгүй

    Е 453

    Ходоодны хямрал үүсгэж болзошгүй

    Е 951

    Арьсанд хортой нөлөө үзүүлдэг

    Е 454

    Ходоодны хямрал үүсгэж болзошгүй

    Е 952

    Хориглогдсон

    Е 461

    Ходоодны хямрал үүсгэж болзошгүй

    Е 954

    Өмөн үүсгэж болзошгүй

    Е 462

    Ходоодны хямрал үүсгэж болзошгүй

    Е 1105

    Арьсанд хортой нөлөө үзүүлдэг

    Бид хэнд итгэх вэ!

    Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний 80 хувь нь хүнсний эрүүл ахуйн стандарт хангахгүй хорт хавдар, элэгний өвчлөл үүсгэдэг гэж хэлсэн НМХГ-ын даргад итгэж давчдах уу, тэр дарга чинь худалч гэж хэлсэн том даргад нь итгэж тайвшрах уу. Энд хэн итгэл төртөл ярьсан, хэн нь хэндээ хариуцлага тооцох  нь тийм ч чухал биш бөгөөд зөвхөн бидний ЭРҮҮЛ МЭНД чухал.

    Үнэндээ зах зээлийн хямралаас хойш монголчуудын ходоодонд орж буй хүнс баталгаагүй байсаар ирсэн. Эрээн мяраан  цаастай импортын хүнсэнд найр тавьж, дотоодын үйлдвэрлэгчдээ ч хянаж чадахгүй байхад  бид хэндээ итгэж хүнсний дэлгүүр орох болж байна аа.

    Ж.Ангараг

    Үргэлжлэл бий...

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй