
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан 5 иргэн сураггүй болсон тухай дуудлага 7 дугаар сарын 12-ны өдрийн 02:35 цагт тус аймгийн Онцгой байдлын газар ирсэн. Ингээд 7 албан хаагч, Хилийн 0285 дугаар ангийн 4 албан хаагч, уулын авиралтын 4 тамирчин нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг 13-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн бөгөөд улмаар өчигдөр осолдсон уулчдын цогцсыг олж уулнаас буулгасан байна.
Дээрхи ажиллагаанд хүч нэмэгдүүлэн 15-ны өдөр ОБЕГ-ын ГШУГ-ын дарга хурандаа Б.Мандахгэрэл, ахлах мэргэжилтэн ахмад З.Баттулга, АТА-ийн салбарын дарга ахмад Д.Зууннаст, уулчин Гантулга, уулчин Бямбасүрэн нар ЗХ-ний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр хөөрч Ховд аймгийн Онцгой байдлын газраас 5 аврагч, 3 уулчин, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас 4 аврагчийг нэмж газар дээр нь очсон ажээ.
Ингээд цогцосуудыг нисдэг тэргээр зөөвөрлөн мөн өдрийн 18:30 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий хотод авчирчээ. Ууланд осолдсон байж болзошгүй нас барсан Г /38 настай эрэгтэй/, Д /57 настай эмэгтэй/, Г /49 настай, эрэгтэй/, Б /32 настай эмэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нарын шарилыг Өлгий-Улаанбаатар хотын чиглэлд зөөвөрлөн авчрахаар нисдэг тэрэг өнөө өглөө 07:04 цагт хөөрсөн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт