
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан сайхан боллоо. Шөвгийн дөрөвт Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Ч.Сажаадамба, Улсын харцага Э.Оюунболд нар үлдсэн. Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын заан Ч.Сажаадамбыг амлан авч хаясан бол тунасан хоёр бөх Улсын гарьд Б.Гончигдамбыг Улсын харцага Э.Оюунболд давснаар үзүүр түрүүнд арслан, харцага хоёр үлдсэн юм. Ингээд есийн даваанд Улсын харцага Э.Оюунболд зоригтой, шийдэмгий барилдсанаар хашиж мордох мэхээр Улсын арслан П.Бүрэнтөгсийг давж Улсын арслан хэмээн цолыг 22 настайдаа хүртлээ. Ийнхүү энэ жилийн наадмын түрүү бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын харцага Э.Оюунболд тодорлоо.
Шинээр харцага цолыг Ховд аймгийн харьяат Улсын начин Н.Батзаяа, Сэлэнгэ аймгийн харьяат Б.Одгэрэл нар хүртлээ.
Харин начин цолыг Дундговь аймгийн харьяат аймгийн хурц арслан А.Алтанхуяг, аймгийн арслан Э.Даш, Архангай аймгийн арслан Ч.Ганзориг, Сүхбаатар аймгийн арслан Б.Батжаргал, Завхан аймгийн арслан Г.Баасандорж, Увс аймгийн арслан Д.Энхбаяр, Гавь-Алтай аймгийн арслан Ш.Шинэбаяр нар хүртсэн юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт