
Тэр дундаа Пакистанд охидын хувьд сургуульд сурч боловсрол эзэмших нь чухал байдаг ч охид сургуульд явахдаа мөнхийн айдастай байдаг гэжээ.

Лалын шашинтай орнуудын хувьд эмэгтэйчүүдийн боловсролыг чухалчилж үздэггүй учраас охидыг дэмждэггүй байна. Тэдний 70 хувь нь сургуульд явж байгаа минь буруу юм шиг санагддаг, үүнээсээ болж байнгын айдастай байдаг. Бас эрэгтэйчүүд болон хөвгүүдтэй юм ярихаас ч айдаг гэжээ.

Мөн Пакистанд жилд 14-16 насны 7000 охин жирэмслэж хүүхэд гаргадаг байна. Тэдний зарим нь хүчингийн золиос болж зарим нь айлын хар бор ажил хийдэг гэнэ. Харамсалтай Пакистан дахь сургуулийн насны охид өөрсдийн тавилантайгаа бараг эвлэрсэн байдаг төдийгүй тэдний 52 хувь нь энэ бүхнийг хүлээн зөвшөөрдөг байна.

Энэ асуудлыг НҮБ анхааралдаа авч охидын эрхийг хамгаалахын төлөө үйл ажиллагаа зохион байгуулдаг ч улс үндэстний ёс заншил, шашин шүтлэгт халдаж чаддаггүй учраас дорвитой арга хэмжээ авч чадалгүй өдий хүрсэн юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт