“Нийслэлийн Ардчилсан хүчний холбоо”-ны чуулга уулзалт энэ сарын 3-5-нд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болов. “Хүнээ хөгжүүлж-Монголоо шинэчилье” уриатай энэ удаагийн чуулга уулзалтад нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл 400 гаруй хүн оролцсон.
Чуулганы үеэр төрийн түшээд болон дүүргүүдийн гишүүд нийслэлийн ард иргэдэд хамгийн ойр байдаг хорооны хөгжлийн асуудлыг хөнджээ. Нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх “Шинэ хороо” клуб үүсгэн байгуулж, ерөнхий зохицуулагчаар нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг, “Шинэ сум” клубийн ерөнхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн Н.Батцогтыг сонгожээ.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ засаг захиргааны шинэ хот байгуулах тухай асуудлаар санал бодлоо солилцож, БНСУ-ын хөгжлийн томоохон түлхэц болсон “Шинэ тосгон” хөдөлгөөнөөс санаа авч, өөрийн улсад тохирох Монголын түүхэн хаадын үеийн анхны хот болох Хархорумд засаг захиргааны суурин байгуулвал нийслэлийн хүн амын төвлөрлийг багасгаж ундны ус болон замын түгжрэл гэх мэт олон асуудлыг шийднэ гэж үзжээ.
Р.Мөнгөн
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт