"Чингис хааны мэнгэ", "Хубилай сэцэн хаан", "Чорос", "Тэнгэрийн чулуу", "Хулан хатан" зэрэг түүхэн романаа уншигч олны гарт хүргэсэн зохиолч бол Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын хаадын түүх судлаач Д.Жамъян. Амьдралынхаа 25 жилийг зургаан цуврал ном туурвихад зориулсан тэрбээр өнгөрсөн бямба гаригт “Өгөдэй хаан” түүхэн романыхаа номын хуримыг “Ардчилсан хүчний холбоо”-ны байранд хийв.

Тэрбээр Монголын түүх, тэр дундаа их хаадын түүх, эзэн Чингисийн алтан ургийн түүхийг олон жил судалсан нэгэн бөгөөд номынхоо нээлтэд "Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн босгон дээр "Өгөдэй хаан" романыхаа номын хуримыг хийж байгаа нь билгэшээлтэй үйл явдал боллоо. Чингис хаан гэж хэлэх ч эрхгүй байсан тэр үеэс өнөөгийн нийгэм огт өөр юм шүү" хэмээн сэтгэл догдлон өгүүлсэн.


Тэрбээр цуврал бүтээлийнхээ тухай хэдийгээр түүхэн хүний тухай тодорхой цаг хугацаанд баригдсан ч, дэлхийн уран зохиолын чиг хандлагыг тусган, өөрийн сэтгэлгээний шинжтэй бүтээсэн гэдгээ ярьсан юм. Монголын түүхийн тод бичиглэл болсон таван их хаан, нэг хатны дотоод ертөнцийг түүний номтухай өгүүлнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт