1800-аад оны үед анх үүсэхдээ тансаг хэрэглээнд тооцогдож байсан пүүзнүүд өдгөө NBA, хип хоп уран бүтээлчид, дэлхийн бүхий л хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ, спорт, фитнесс заал, загварын чиг хандлагын салшгүй хэсэг болжээ.
Хамгийн олон хэрэглэгчидтэй кет, Chuck Taylor Converse
Дэлхийн I-р дайны дараа, засгийн газрын тэргүүнүүд улс орныхоо ядуу буурай байдлыг дээшлүүлэх шаардлагатай тулгарав. Тус дайн нь тухайн үед энгийн иргэдийг дайны цаг үед биеийн хүчний бэлтгэл муу байсныг бэлхнээ гэрчилсэн юм. Ийм учраас хүмүүсийн биеийн хүчийг нэмэгдүүлэхийн хувьд, биеийн хүчний ажил үүргийг ихээр хуваарилаж, зарим хүмүүс спортоор хичээллэж эхлэв.
Ийм учраас гутал үйлдвэрлэгчид биед эвтэйхэн, боломжийн үнэтэй гутал үйлдвэрлэх болжээ. Үүний зэрэгцээ тэдэнд хоорондоо ялгарах хэрэгцээ гарсан учраас Converse Rubber Shoe компани баскетболлын тамирчин Чак Тейлортой хамтран ажилласан аж.
Улмаар Чак Тейлор тэдэнд пүүзнийх нь эх хувилбар буюу сонгодог загвар дээр нь хамтран ажиллаж 1921 оны бүх оддын тоглолтод анх өөрөө өмсөн тоглосон билээ.

Nike Cortez
Найк корпораци пүүзний загварыг бүхэлд нь өөрчилж, хувцас загварын түүхэнд шинэчлэлт авчирсан юм.
Дэлхийн II дайны төгсгөл үед, пүүз тансаг, мөнгөтэй хүмүүсийн хэрэглээнээс бүрэн гарч, сургуулийн сурагчдаас, үйлдвэрийн ажилчид гээд бүх хүмүүс пүүз өмсдөг болов.
Спорт гутлын ертөнцөд дөнгөж хөл тавьж буй Nike компанийн гаргасан шинэ загвар шууд л олонд таалагдаж, өдгөөг хүртэл төгс загвараараа гайхагдсаар ирсэн юм. Бүжгийн талбар, өдөр тутам гээд хаана ч өмсөхөд хамгийн тохиромжтой пүүзнүүдийг тэд үйлдвэрлэдэг.

Спорт гутлын ертөнцөд орж ирсэн цагаасаа үнэ өртгөө алдаагүй Gucci
1984 онд Gucci компани Италид ногоон өнгийн лого, улаан судалтай, хэлэн дээрээ Gucci хэмээн өөрсдийнхөө нэрийг хэвлэсэн теннисний гутал үйлдвэрлэв. Спорт гутлын компаниуд ирээдүйг урьдчилан харж чадсанаараа маш их амжилтад хүрсэн байдаг.

Air Jordan 1 пүүз сонирхогчдын шүтээн болсон загвар гэж хэлхэд хилсдэхгүй
Майкл Жордан 1984 онд сагсан бөмбөгийн ертөнцөд дөнгөж "шинэ цэрэг" байсан ч Nike компани түүнтэй 5 жилийн гэрээ хийгээд байв. Тус гэрээ харин түүнд нэгэн татгалзахын аргагүй спорт гутал бэлдсэн нь Air Jordan байлаа.
Жордангийн Чикаго Буллс багийн эмблэмтэй хослуулан хар улаан 2 өнгийн пүүзийг тэд үйлдвэрлэсэн бөгөөд, сагсан бөмбөгийн холбооноос нийтлэг цагаан өнгийн пүүз өмсөх журамтай байсан учраас түүнийг ийм пүүзтэй зааланд тоглохыг эрс хориглож байсан ч Жордан хар, улаан өнгийн пүүзтэйгээ тоглосоор байв. Nike компани харин тоглолт бүрийн дараа 5000$-ын торгууль төлдөг байсан гэдэг.
Улмаар, түүний өмссөн пүүз эрэгтэй хүн бүрийн мөрөөдөл болж, Жордон пүүзний загварыг түгээгч бөгөөд сагсан бөмбөгийн амьд домог болсон юм.
Адидас Суперстар
Хип хоп уран бүтээлчдийн гангараа, хотын залуусын мөн дуртай сонголт бол яахын аргагүй Суперстар загвар байлаа. 1986 онд гарсан тус загварын пүүзийг өмсөж үзээгүй хүн өдгөө тун ховор биз ээ.

Prada PS0906
Загварын ертөнцийн акул Миучиа Прада спорт гутлын загварт цоо шинэ, загварлаг өнгө төрх 1996 онд оруулж ирэв. Дарвуулт усан онгоцон дээр өмсөхөд зориулагдсан тус пүүз нь сонгодог загвартай, ямар ч хувцсан дээр зохицдогоороо олонд танигдсан юм.

Christian Louboutin Roller Boat
Өндөр өсгийтийн загвар зохион бүтээгч Кристиан Любутон 2011 онд эрчүүдэд зориулан шинэ загвар гаргав. Хэт энгийн байлгахаас татгалзан өөрийн өндөр өсгийтүүдэд ашигладаг шигтгээнүүдийг тэр энэ удаад мөн л шинэ загвартаа нэмжээ. Түүний шинэ бүтээл дахиад л хит болж чадсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт