ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөл, гарын хурууны арьсыг гэрийн аргаар цайруулах арга

    Хөл, гарын хумсаа хэдий гоё будсан ч гэсэн үенүүд нь хар бол сайхан харагдахгүй нь лавтай. Хэрэв таны хөл, гарын хурууны үе хар болсон бол гэрийн аргаар цайруулж болно.


    Сайн скраб: Хөл, гарын хурууны үеийн арьснууд нар салхины нөлөөгөөр үхэжсэнээс болж харладаг. Гоо сайхны олон янзын скрабууд байдаг. Гэхдээ гэр аргаар бэлтгэсэн бэлдмэл бас түүнээс дутахгүй үр дүнтэй байдаг. Нимбэгний шүүс, элсэн чихрийг хольж хар болсон хэсгээ үрэх нь хамгийн шилдэг арга юм.
    Цайруулагч: Нимбэгний шүүсийг зөгийн балтай хольж харласан хэсэгт нь түрхэх маш үр дүнтэй байдаг.
    Газрын самрын тос: Энэ тос нь арьсанд маш сайн тэжээл болдог. Харласан хэсэгтээ түрхэж хэдэн минут иллэг хийх хэрэгтэй. Хоёр 7 хоногийн дотор үр дүнгээ өгөх болно.
    Гар иллэг: Халуун ус, хүнсний сода, глицерин, сарнайн усыг холиод 5-10 минут хөл, гарын хурууны харласан хэсгийг дэвтээн иллэг хийх хэрэгтэй. 
    Уушгин чулуу: Энэ чулуугаар үрэх нь үхэжсэн арьсыг маш сайн гуужуулдаг.

    Цөцгий: Хөл, гарны хурууны харласан үений арьсийг цөцгийгөөр 10-15 минут иллэг хийсний дараа бүлээн усаар угааж арилгах хэрэгтэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй