Энэ оны өнгөрөгч тавдугаар сард АНУ-ын Нью-Иорк хотын эрүүл мэндийн төвийн шинжээчид судалгаагаар нүдний линз зүүдэг хүмүүс нүдний халдварт өвчинд өртөх магадлал жирийн хүнийхээс хэд дахин их гэдгийг нотолжээ.
"Нүдэндээ гадны биет буюу контакт линз зүүж хэрэглэх нь тийм ч зохистой сонголт бус юм. Харин тухайн нүдний өвчлөлийг үүсгэж, халдвар эсэргүүцэх чадварыг нь алдуулж байгаа эх үүсвэр нүдэн дэх линз үү, эсвэл хүний өөрийн линзээ нүдрүүгээ хийж буй хуруунаас уу гэдгийг ирээдүйд тогтоодог болох нэн шаардлагатай байна" хэмээн тус судалгааг хийхэд оролцсон Нью-Иоркын эрүүл мэндийн хүрээлэнгийн микробиологич Мариа Глориа ярьсан байна.
Судалгааны хүрээнд, судлаачид өдөр бүр контакт линз хэрэглэдэг 9 хүн, 11 линз хэрэглэдэггүй хүмүүсийг оролцуулсан байна. Үр дүнд, линз хэрэглэгчид, линз хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад 3 дахин их нян тээж, нүдний халдварт өвчинд өртөх магадлал өндөртэй байдаг байна. Тухайлбал, нүдний гадна бүрхүүл, нүдний дээд доод зовхиноос илүү нян тээдэг болох нь тодорхойлогджээ.
Уг судалгааны гол ач холбогдол нь линз зүүгчид нүднийхээ эрүүл мэндэд илүү их анхаарал хандуулах хэрэгтэйг хүртээлтэй, бодит судалгаан дээр үндэслэн ойлгуулахад оршиж байгааг судлаачид мэдэгджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт