ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлгүүр хэсч байхдаа бүсгүйчүүд ямар алдаа гаргадаг вэ?

    1. Хямдралд хэт хошуурах 

    "Надад байгаа өөр дор хаяж 3 хувцастай энэ зохицох болов уу? Надад яг зохих уу? Би үүнийг нэгээс дээш удаа дахин өмсөх үү?" гэсэн асуултуудыг өөрөөсөө асуугаад, хэрэв хариулт нь үгүй бол, эргэлзэх хэрэггүй бүсгүй минь, чигээрээ яв. 

    2. Яг ижил өнгө загвартай зүйлсээс татгалзах 

    Шинэ загварын хувцас авахдаа, заавал энэ төрлийн зүйлсээс нэгийг нь жагсаалаас гаргахаар төлөвлөгөөнд багтсан үгүйгээ бодолцоорой. Үгүй бол, худалдан авалт хийх талаар дахин бодож үзээрэй  

    3. Хэт өвөрмөц загвартай эсвэл онцгой тохиолдолд л өмсөх зүйл худалдан авах 

    Хэрэв таны хуримын даашинз биш л бол, ийм төрлийн зүйлсээс татгалзах, эсвэл дахин дор хаяж 2 өөр тохиолдолд өмсөх талаар бодолцоорой. 

    4. Зайлшгүй тохиолдолд хэрэгцээтэй хувцсаа авахгүй байх 

    Өөрийн бие галбирыг тодотгосон даашинз, нимгэн цамц зэрэг дотуур өмсөх хувцас бол эмэгтэй хүн бүрт зайлшгүй байх хэрэгтэй зүйлс юм. 

    5. Сонгодог, загвараа алдахгүй хувцасны оронд сүүлийн үеийн мода хөөх 

    Зөвхөн хэрэгцээтэй гэсэн тохиолдолд л сүүлийн үеийн загварын цөөн тооны зүйлс худалдан аваарай. Үгүй бол тухайн улирал өнгөрөх төдийд л та  илт хуучирсан загварын хэрэгцээгүй хувцастай болно шүү. 

    6. Хөлдөө эвгүй гутал, өндөр өсгийт авах 

    Гутал авах гэж байгаа бол та, дэлгүүр дотроо 5 минут орчим өмсөж алхаж үзээрэй. Хөлөнд чинь эвгүй санагдах, алхахад бэрхшээлтэй байвал тэр гутлыг шууд л орхи. Сонирхсон гутал чинь хэрвээ багадвал, онлайнаар өөртөө таарах хэмжээг захиж авч болно шүү дээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй