ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Хурд” хамтлаг эрүүл мэндийн салбарт тусална

    “Хурд” хамтлаг Монголын рок попын ертөнцөд хөл тавьж, “Хар салхи” нэртэй анхны тоглолтоо толилуулснаас хойш 21 жилийг ардаа үджээ. Тэд уран бүтээлийг нь олон жил сонирхон сонсож буй үнэнч фэнүүддээ жил бүр сюрприз барьж баярлуулдаг.

    Тус хамтлаг өнгөрсөн жил 20 жилийнхээ ойг шүтэн бишрэгчидтэйгээ нижгэр тэмдэглэж, алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгө болоод тоглолтынхоо орлогоор эмнэлгийн эмч ажилчдад орчин үеийн техник тоног төхөөрөмж хандивлахаар болсон билээ.

    Ийн чин сэтгэлээсээ бэлэглэх өндөр үнэтэй, ховор олддог тоног төхөөрөмжөө тус хамтлагийнхан эрүүл мэндийн салбарынханд пүрэв гаригт хүлээлгэж өгөх гэнэ. Сонирхуулахад  байгуулагдсан цагаас  нь өнөөг хүртэл уран бүтээлийг нь дэмжин сурталчилж, ард түмэнтэй уулзуулсан хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдэд тэд талархлаа илэрхийлж, 20-н жилийнхээ ойд зориулан хэвлүүлсэн “Түүхэн ном”-оо бэлэг болгон гардуулах гэнэ.

                                                                                                                               Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй