Өчигдөр өдөр 18 цагийн орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан манлай” ХХК-ийн баригдаж байгаа барилгын сантехник угсралтын ажил гүйцэтгэж байсан 4 иргэн нуранги шороонд дарагдсан хэрэг гарчээ. 18:26 цагт дуудлага хүлээн авсан Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж шороонд дарагдсан иргэн Т /21 настай, эрэгтэй/, Э /24 настай, эрэгтэй/, М /37 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж ГССҮТ-д, нас барсан иргэн Ц /33 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус хүлээлгэн өгчээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт