Австралийн Мэлбурн хотод алдарт дуучин Бэйонсигийн бие галбирыг дуурайлгасан тэнгэр багандсан уран барилга сүндэрлэх гэж байна. Архитектурын "Эленбэрг Фрейсэр" компанийн бүтээх гэж буй Premier Tower хэмээх шинэ барилга нь "хатан хаан" Бэйонсигийн биеийн хэлбэрээс санаа авсан бөгөөд байшингийн зураг дизайныг бэлэн болгожээ.
Уг барилгын зураг төсөл дуучны бие галбирийг уран шийдлээр тусгасан ба бэлэн болохдоо дэлгүүр, түрээсийн талбайн зориулалтаар ашиглагдах гэнэ.

"Тус барилга нь цаг уур, орчны тал дээр хийсэн судалгааны маань дээд үр дүн юм. Тийм учраас харагдах үзэмж, параметрийг хослуулсан төгс бүтээл болох болно. Хөндлөн кронштейн нь байшингийн нийт массын хуваарилалтад эерэгээр нөлөөлж, гоо зүй, бүтцийн зохицуулалтын хувьд төгс шийдэл болсон" хэмээн тус компани олон нийтэд мэдээлсэн байна.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт