Нобелийн түүхэн дэх хамгийн залуу шагналтан буюу Пакистаны өсвөр үеийнхний төлөөлөл болсон Малала Юсүфзай охин Энх тайвны шагналыг хүртсэн юм. Тэрээр охидын сурч боловсрох эрхийн төлөө тууштай тэмцсэнийхээ төлөө 2012 онд толгойдоо буудуулсан ч азаар амьд үлдэн тэмцлээ үргэлжлүүлсээр байсан юм.
Энэтхэгийн хүүхдийн эрхийн төлөө идэвхитэй тэмцэг Кайлаш Сатярти мөн энхтайвны шагналыг хүртсэн юм. Өдгөө 60 настай Сатярти болон Малала нарын хүсэл зорилго нь нэгдэж хүүхдийн эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд оршиж хүсэл зорилгынхоо төлөө ихийг хийж бүтээснийг нь үнэлэн Нобелийн шагналд өргөмжилжээ.
Зах зээлийн эдийн засгийн өрсөлдөөн болон Монополчлолын эсрэг гайхалтай үр дүн бүхий судалгаа хийж, хэрэгжилтийг баталснаараа Францын эдийн засагч Жин Тиролпи Нобелийн эдийн засгийн шагналтнаар тодорлоо. Тэрээр энэ жилийн хамгийн сүүлийн Нобелийн шагналтан болсон юм.
Францын богино өгүүллэгийн зохиолч Патрик хүний амьдралын эргэх холбоо, зүй тогтлын талаар гайхалтай өгүүллэгүүд бичдэг гэдгээрээ олноо танигджээ. Тэрээр Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн гэдэг мэдээ сонссоныхоо дараа өөрийгөө баярласнаасаа болоод үхчих вий гэж айсан гэсэн шүү.
Одоогийн байдлаар байж болох хамгийн жижиг биетийг ч харах боломжтой микроскоп бүтээснийхээ төлөө Герман Америкийн эрдэмтэд Нобелийн химийн шинжлэх ухааны шагналын эзэн болсон юм. Тэдний бүтээсэн Флюренцийн микроскопын тусламжтайгаар амьд эсийн молекулуудын үйл ажиллагаа, нано хэмжээсийг харах боломжтой болжээ.
Японы эрдэмтэд өмнө нь бий болгож чадаагүй цэнхэр өнгийн лед гэрэл бүтээгээд зогсохгүй үүнийгээ байгаль орчинд ээлтэй, цөхилгааны асар их хэмнэлттэй байхаар хийжээ. Энэ шинэ бүтээлийн ачаар дэлхий дээр гэрэл цахилгаангүй аж төрдөг 1.5 тэрбум хүнд нарны эрчим хүчийг ашиглан, хямд зардлаар цахилгаан хүргэх үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн чадсанаараа эрдэмтэд 113 дахь удаагийн Нобелийн шагналтнуудаас физикийн шинжлэх ухааны төрөлд шагнагдсан юм. 
Нобелийн анагаах ухаан физиологийн төрөлд шагнал хүртсэн эрдэмтэд энэ жилийн хамгийн анхны Нобелийн шагналтнууд болсон байна. Тэд хүний тархинд байрладаг хамгийн жижиг зохион байгуулах болох байршил илрүүлэгж эсийг илрүүлж судалгаа хийжээ. “Дотоод GPS систем” хэмээн нэрлэсэн уг нээлт нь орон зай дахь байрлалыг тогтоон тодорхойлдог тархины эсийн системийг нарийвчлан гаргасан байна. Өөрөөр хэлбэл “Бидний тархи хаана байгаагаа хэрхэн мэддэг, нэг газраас нөгөө газар руу очих замаа хэрхэн олдог” гэх мэт олон зууны турш эрдэмтдийн сонирхлыг татсаар ирсэн асуултад хариулт өгсөн юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт