ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Японы домогт шивээсний урлагийн мастер

    Барууны орнуудад шивээсний урлаг ид хүчээ авч, дэлхийн хамгийн том музей галлерейнуудад шивээсний үзэсгэлэн гарч эхэлсэн одоо цагт, Японд харин шивээсийг доод ертөнцтэй холбогдох муу ёрын хэрэгсэл, айдас дагуулсан зүйл мэт үздэг болжээ. Осака хотын дарга Тору Хашимото 2012 оноос хойш өөрийн хотод шивээсний хориг гаргах гэж оролдож буй нь үүнийг нотлоно. 

    Уламжлалт шивээсний түүх

    Японы уламжлалт шивээс нь бусад оронд хөгжсөн шивээсний төрлүүдээс эрс ялгарна. Ихэвчлэн бүхэл бие, хөл, гуя, шилбэ, гарын бугалгыг битүүлж шивэх ба хүзүү, хөл гарын сарвуунд шивдэггүйн учир нь хувцас өмсөх үедээ шивээсээ бүрэн далдлах зориулалттай юм. Мөн Япон шивээс бүхэлдээ билэг тэмдгийн шинж чанартай байдаг. Эдо-гийн үе буюу 1603-1868 оноос өмнө шивээсийг зөвхөн шоронгийн хоригдлууд хийлгэдэг байв. XVIII-р зууны үед Японы улаан дэнлүүний дүүргүүдэд шивээс тархан, түүхэн холбогдолтой үгс биен дээрээ шивүүлдэг болов. Энэ үед Японы алдартай модон сийлбэр урлалуудыг хийдэг байсан сийлбэрчид Японы түүхийн хоёр дахь сонгодог бүтээл болох Японы он тооллын бичиг гэх мэт эртний номууд, Кабуки театрын сүнс, гүн ухаантай холбоотой домгуудаас сэдэвлэн шивээс хийдэг байжээ. 

    (Такахаши- Гуми Якуза бүлгэмийн гишүүд Токиогийн Санжа фестивалийн хоёр дахь өдрийг тэмдэглэж байна. )

    Якуза нарын холбоос 

    "Шивээсээ хэн нэгэнд үзүүлэх нь зарим талаар тухайн харсан хүнийг сүрдүүлж буй хэрэг юм. Олон нийтийн газар эсвэл нийтийн халуун усны газар (onsen) -т шивээсээ ил харуулвал бусдыг үл хүндэлж буй доромж утгаар хүмүүс хүлээж авах нь элбэг. Учир нь удаан хугацааны туршид зөвхөн Якуза нар ийм төрлийн том шивээс хийлгэдэг байсан" хэмээн irezumi буюу Японы уламжлалт шивээсчин Алекс Рейнке ярьсан байна. 

    Ажил, Амьдрал 

    Хориёши III хэмээх өндөр настан Японы уламжлалт луу, баатар, самурай нарын шивээсийг хадгалж үлдэхийн тулд өөрийн амьдралыг зориулж явна. "Өөрийн тань зуруулахыг хүссэн зүйл түүхэн ач холбогдол, улбаа шаардлагатай. Энэ төрлийн шивээс нь манай орны түүхийн салшгүй, өвөрмөц хэсэг юм. Харин өнөөдөр энэ соёл уламжлал утгаа алдаж, хүмүүс зөвхөн хэн нэгэнд хүчтэй сэтгэгдэл төрүүлэх, эсвэл гоё сайхан харагдахын тулд л шивээс хийлгэдэг болжээ. Энэ нь надад ямар ч утгагүй зүйл мэт санагддаг. Миний өнөөдөр зөвхөн энэ ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаагийн шалтгаан бол Япон орны түүхийг сэргэг, тэр хэвээр нь хадгалан үлдэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүссэнтэй л холбоотой" хэмээн Токиогоос урагш 40 км зайд Ёкохама хотод байрлах Хориёши III шивээсчний студид очих үед тэрбээр ярьсан юм. Тэрбээр өөрийн ханыг дүүртэл Японы эртний уран зохиол, гүн ухааны номуудыг өржээ.

     

    Мэдэрсэн өвдөлттэйгөө дүйхүйц үнэ цэнэ 

    Үйлчлүүлэгч Ясиюуки Кавашима (зураг дээрхи) зургаан жилийн турш түүнээр үйлчлүүлж байгаа ажээ. "Миний шивээс, энэ өвдөлт надад хүч чадал нэмдэг" хэмээн бүтэн цагийн турш өвдөлтөө тэсвэрлэн амаа гараараа таглан хэвтсэнийхээ дараа тэр ярьсан юм.  

    Төрөлхийн авьяастан 

    "Буддын шашны агуулгатай нэг дүрс гаран дээрээ би 12 настай байхдаа хийлгэж байсан. Тэр миний анхны шивээс байв" хэмээн Хориёши гуай ярив. Харин түүний найзууд нь 15 нас хүрцгээгээд бие биеийнхээ бие дээр шивээс хийж эхэлсэн байна. Хорин нэгэн насандаа тэрбээр өөрийн шивээсийн багш нар болох Хориёши I, Хориёши II нартай (түүнийг Хориёши III хэмээн дууддаг) шивээсчдийн уулзалтан дээр танилцжээ. Тэд түүнийг шивээсийн урлагт сурган, биен дээр нь шивээс урлан өгч,  өөрсдийн нэрээр өөрийгөө нэрлэн цааш явах ах дүү нар бололцсон байна. Өдгөө Японд 100-аас цөөн ирэзүми буюу шивээсний урлагийн мастерууд байдаг. 

    Оддын хэв маяг 

    Өдгөө 69 настай тэрбээр 40 гаруй жил Якуза нараас рок одод хүртэл Японы урлагийн хүмүүстэй хамтран ажиллажээ. Түүний студид АНУ-ын шивээсний од Эд Харди-гаас өгсүүлээд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж, шивээс хийлгэж, зочилж байжээ. Би түүний бяцхан студид зочлох үедээ тэр өрөөгөөр дүүрэн түүнд хүндэтгэл үзүүлэх шавь нар, утасны дуудлага, зочидтой хүн байх байх болов уу гэтэл бодит байдал дээр огт үгүй юм. Тэрбээр үйлчлүүлэгчтэйгээ хоёулхнаа, бусад үед ганцаар ажиллахыг илүүд үздэг ажээ. 

    Шивээсний үнэт сан 

    Түүний студиэс холгүй, Хориёши 3-ын 2000 онд байгуулсан "Ёкохама" шивээсний музей байдаг. Шивээстэй занданшуулсан царайтай хуучирсан хүүхэлдэй, тоглоомууд гэх мэт хараа булаам сонин содон өвөрмөц үзүүлэнгүүдээр халгисан энэ музей нь мөн урлагийн баримтууд, ном, фото зураг гэх мэт дэлхийн шивээсний урлагийн түүхийг агуулсан музей болж чаджээ.  

    Мастерийн хаанчлал 

    "Хориёши бидэнд маш ихийг үлдээсэн. Түүнийг орлох хүнийг олох боломжгүй" хэмээн арван хоёр настайгаасаа Японы урлагт дурласан шивээсчин Алекс Рейнке ярьжээ. 

    Рейнкэ Хориёши гуайтай 1997 оны Италийн Болони хотод болсон шивээсчдийн уулзалтан дээр танилцсан бөгөөд Хориёшигийн цөөхөн хэдэн гадаад шавь нарын нэг болж, 16 жил түүнд суралцжээ. "Шивээсийг өөрийгөө олох, таньж мэдэх гол хэрэгсэл минь байж дээ гэж би боддог. Би Хориёши гуайг багшаа болгон, түүнд суралцсанаар, бүтээлч байдлаа өөрийн БИ гэх үзлээс салгаж сурсан. Ингэснээр жишээлбэл усны урсгал зурж байвал зөвхөн усны урсгал сайн зурах талаар бодох бус, өөрийгөө яг л тэр усны урсгал, долгио мэт төсөөлж зурдаг болчихдог. Хориёши багшийн бүхий л бүтээл туурвил Зэн Буддизм, төлөв даруу байхуйн ухаан дээр үндэслэсэн байдаг" хэмээн Рейкэ ярьжээ. 

    Японы соёлын өвийг сахин хамгаалагч

    Хэдийгээр Хориёши гуай элэгний өвчтэй ч, шаргуу ажилласан хэвээр байна. Тэр шивээсээ хийсээр байхыг хүсдэг бөгөөд, одоо өөрийн ажлын сүүлийн 10 жилийн тухай ном, Японы шивээсний урлагийн түүхийн баримтат кинон дээр тустус ажиллаж байна. "Одоо өөрсдийгөө шивээсчин гэж үздэг хүмүүс их болжээ. Гэхдээ надад нэг нь ч тэгж санагддаггүй. Яагаад гэвэл Японы уламжлалт шивээсчин гэдэг бол Японы түүхээс улбаалсан маш хатуу дэг жаягтай хүмүүс байх учиртай. Шивээсээр дамжуулж өдгөө хүмүүс бараг л мартаад буй баялаг түүхийг хадгалан хамгаалах хэрэгтэй юм" хэмээн тэрбээр ярьжээ. 

    Эх сурвалж: 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй