ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Волво” хүүхдийн суудлын шинэ технологийг танилцууллаа

    Шинэлэг бизнесийн санаа олно гэдэг хэзээ ч дуусч дундаршгүй ажил юм. "Волво" компани энэ удаад машинд хүүхдээ тээвэрлэж авч явдаг эцэг эхчүүдэд зориулан нэгэн шинэ дизайн гаргажээ. 

    Нялх үрээ заавал хойд суудалд тээвэрлэхийн оронд, жолооч эцэг эх өөрсдийн хажууд аюулгүй тухтай суудалд хүүхэдтэйгээ хамт явах боломжийг тэд эцэг эхчүүдэд олгохыг зорьсон байна. Мөн хүүхдэд хэрэгцээтэй хэрэглэлүүдийн хайрцгийг дэргэдээ агуулсан, дороо 360 градус эргэлддэг учраас арын суудалд яваа эцэг эх болон асран хамгаалагч хүүхдээ өөрлүүгээ харуулах боломжтой юм. 

    Волво компани саяхан "XC90" автомашиндаа энэхүү шинэ технологийг суурилуулан Шанхай хотноо болсон үзэсгэлэнд танилцуулсан байна. 

    "Хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлыг хэрхэн хөнгөвчилж болох тухай бид нилээд удаан бодсоны эцэст энэхүү дизайны санааг олсон. Тус шинэ технологийн тусламжтайгаар эцэг эхчүүд хүүхдээ машинд суулгах, авч гарах, хуурайлах, асарч хамгаалах, нүд салгалгүй анхаарал хандуулах бүрэн боломжтой болсон" хэмээн Волво автомашины компанийн концепт, үзүүлэнгийн төвийн ахлах дизайнер Тиша Жоннсон ярьсан байна. 

    Гэхдээ тус бүтээлч санаа нь, заавал машины арын суудалд хүүхдийн суудал шаарддаг АНУ-ын зарим мужуудад хүлээн зөвшөөрөгдөхгүй байх магадлалтай юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй