ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Таныг амархан ядаргаанд оруулдаг 7 зүйл

    Сэтгэл гутралын гол шалтгаан юунаас үүдэлтэй болохыг мэддэг хүн тун цөөн байдаг ч ихэнх хүмүүсийн хувьд нийгэм, орчин тойрон, гэр бүлийн асуудлаас шалтгаалан сэтгэл зовнил үүсдэг бөгөөд үүнийг улам даамжруулдаг хүчин зүйлс ч байдаг. 

    1. Бага нойр 

    Сайн унтаж амарсны дараа бидний бие махбодид олон эерэг өөрчлөлт орсон байдаг. Харин нойргүйдлийн өвчтэй хүмүүс хэвийн нойртой хүмүүстэй харьцуулахад 10 дахин их стресст өртөмтгий байдаг байна. Тогтмол дасгал хөдөлгөөн, цагийн хуваарийн дагуу унтах нь нойргүйдлээс сэргийлэх энгийн дасгалууд болж чадна. 

    2. Стресс

    Ажил, гэр бүлээс шалтгаалсан стресс буюу сэтгэл зовнил таны эрүүл мэндэд маш их хор уршигтай. Үүнээс ангижирахын тулд та өөрийгөө баяр хөөртэй, амар тайван байлгаж чадах ямар нэг зүйлийг ойр ойрхон хийх, амьдралын хэв маягаа өөрчлөх, дасгал хөдөлгөөн хийх эсвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. 

    3. Идэвхигүй байдал 

    Сэтгэл гутралд өртсөн хэнд ч дасгал хөдөлгөөн хийх гэдэг илүүц сонсогдох байх л даа. Гэхдээ өдрийн хэсэгхэн хормыг дасгал хөдөлгөөн хийж өнгөрөөх нь сэтгэл санаагаа өргөх хуучрашгүй шилдэг аргуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Дасгал хөдөлгөөн нь эндорфин буюу өвдөлтийг намдааж сэтгэл санааг өргөдөг бодисыг ялгаруулдаг ажээ. Долоо хоногт хэдхэн удаа өдөрт ердөө л 30 минутыг та өөртөө зарцуулаарай.

    4. Алкохол 

    Сэтгэл санаагаа сэргээхийн тулд алкохол хэрэглэдэг хүмүүс олон байдаг ч энэ нь тийм ч оновчтой сонголт бус юм. Шинжээчдийн үздэгээр алкохол хэрэглэсэн үед хүний өөрөө өөрийгөө ойлгох, мэдрэх байдал маш мууддаг байна. Харин сэтгэл хөдлөлийн түвшинг өсгөдөг учраас алкохол хэрэглэсэн үед хүмүүсийн сэтгэл санаа илүү тогтворгүй болдог байна. 

    5. Сөрөг мэдээлэлд анхаарал хандуулах 

    Сэтгэл гутралд автсан ч нийгмийн сүлжээний оролцоогоо алдахгүй байх нь чухал. Гэхдээ эерэг мэдээллүүдэд анхаарлаа хандуулж байх нь бүр илүү чухал юм. Судалгаагаар найз охидынхоо сөрөг асуудлыг маш их сонсдог өсвөр насны охидын сэтгэл гутралд өртөх магадлал маш өндөр байдаг аж. Тийм учраас танд эерэг сэтгэгдэл төрүүлдэг найз нөхөд, танилтайгаа ярилцаж цагийг өнгөрүүлэхийг эрмэлзээрэй. 

    6. Дааврын ялгарал 

    Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сэтгэл гутралд өртөх магадлал өндөр байдаг. Үүнийг дааврын асуудал, түүнийг цаг хугацааны туршид хэрхэн өөрчлөгдөж ирсэн тухай холбон тайлбарлаж болно. Зарим эмэгтэйчүүд төрөхийн дараахи сэтгэл гутрал буюу хүүхэд төрүүлсний дараа сэтгэл санаа нь нилээд тогтворгүй болдог байна. 

    7. Тусламжгүй байдалд орох, арга мухардах 

    Ямар ч сэтгэл гутралаас гарах зам бий. Тийм учраас таны сэтгэл гутарч, сэтгэл санаа тань тогтворгүй байдалд орсон бол хэн нэгнээс тусламж ав эсвэл мэргэжлийн эмчид ханд. Үгүй бол сэтгэл гутрал улам даамжирч, таныг зовоох хугацаа уртассаар л байх болно шүү. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй