ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    М.Зоригт гишүүн шагналынхаа камерыг хөдөөгийн багшид бэлэглэнэ

     

     

    УИХ-ын гишүүн М.Зоригт "Самсунг Монголиа" компаниас зохион байгуулж буй "Дээлтэй Монгол" гэрэл зургийн уралдаанд өөрийнхөө зургаар оролцож байгаа юм байна. Тэрбээр, хэрэв энэ уралдаанд ялах юм бол шагналынхаа DSLR маркийн камерыг зүүн хязгаарын багш залууд бэлэглэнэ гэдгээ олон нийтийн сүлжээгээр зарлаж, фэсбүүкийн найзууд болон твиттерийн дагагчдаасаа дэмжлэг хүсчээ.

    Гишүүнийг камер өгнө гэж амлахад хүргэсэн хязгаарын залууг Д.Алдар гэх бөгөөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьдардаг, хөдөөгийн нэлээд идэвхтэй жиргээчдийн нэг аж. Камертай болчих юм бол орон нутгийн мэдээ, мэдээллийг илүү шуурхай дамжуулж, тод томруун үзүүлэх болно хэмээн М.Зоригт гишүүн түүнд найдаж байгаа гэнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй