Афганистаны нийслэл Кабул хотын баруун дүүрэг Херат-д бямба гаригт сургууль руугаа явж байсан 16-18 насны гурван охины нүүр рүү мотоцикльтой хүмүүс хүчил цацсан хэрэг гарчээ. Дүүргийн боловсролын хэлтсийн даргын хэлснээр охид Херат хотын хамгийн том охидын сургуулийн нэгд суралцдаг байжээ.
Гурван охины эцэг эхийг ирэхээс өмнө тэднийг Херат дүүргийн Ноор хэмээх эмнэлэг рүү авч явсан байна. Охидын хоёрынх нь биеийн байдал тун хүнд байгаа талаар хариуцсан эмч Жамал Абдул Насер Акундзада ярьжээ.
Охид "Энэ бол та нарын сургуульд явж байгаагийн чинь төлөөс, шийтгэл гэж хэлээд тэдэн рүү мотоцикль унасан 2 эрэгтэй хүн хүчил цацсан" гэж ярьжээ. Дүүргийн цагдаа нар охид рүү дайрсан этгээдүүдийг хайж олохоор шаргуу ажиллаж эхэлсэн байна.
Исламын шашинт орнуудад эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрх хаагдмал байдагтай холбогдуулан охид эмэгтэйчүүд энэ төрлийн халдлагад удаа дараа өртдөг. НҮБ-ын саяхны тайланд Афганистан эмэгтэйчүүдийн дөнгөж 12% нь бичиг үсэгт тайлагдсан, харин Юнисэф-ийн хийсэн тооцоогоор нийт 2,4 сая сургуулийн насны охид ямар ч боловрол, сургалтад хамрагддаггүй ажээ.
2012 онд Кабулын ойролцоо Разиа Жан гэгч бүсгүй охидын сургууль байгуулсны дараа хэсэг бүлэг этгээд сургууль руу гар гранат шидэлж 100 охин амь үрэгдсэн хэрэг гарч байжээ. Тавдугаар сард Афганистанд мөн өөр нэгэн охидын сургууль дээр сурагчдыг хордуулсан хэрэг гарсан байна.
"Эмэгтэй хүнтэй тэр хүмүүс яаж харьцаж байгааг нь харахад тун зүрх шимшрэм. Эмэгтэйчүүд гэдэг тэдний дээрэлхэж, удирдаж чадах ганц зүйл мэт л ханддаг. Охид, бүсгүйчүүд боловсролтой болж, эмэгтэй хүн, хувь хүнийхээ хувьд өөрсдийнхөө эрхийг хамгаалж чадахуйц хүчирхэг болох вий гэхээс магадгүй эрчүүд болгоомжилдог байх" хэмээн Разиа Жан ярьжээ.
(Хүчил цацуулж хохирсон Муслим эмэгтэйчүүд )
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт