Долдугаар сарын 6-ны өдөр Флорида мужийн Дэйтона эрэг дээр болсон олон улсын хурдны замын Наскар уралдааны үеэр 200 орчим км цагийн хурдтай явж байсан 3 дугаартай шевролет машины жолооч Аустин Диллон барианд орох эцсийн мөчид замын хашлага руу цөмөрч орон осол гаргажээ. Урд эгнээнд байсан нэг үзэгч хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн, дөрвөн үзэгч хөнгөн хэлбэрийн бэртэл авсан байна. Харин жолооч Диллон ямар нэгэн гэмтэл аваагүй ажээ.
88 дугаартай шевролет машины жолооч 11 дугаартай Тоёота машины жолооч Денни Хамлинг гүйцэж түрүүлэн барианд орохын тулд хэт хурдалсны дараа тоёота машин удирдлагаа алдан, сэнсэрч эхэлсэн байна. Энэ үед Аустин Диллон жолоочтой шевролет машин төмөр хашлагыг хүчтэй мөргөсөн байна.
Хүнд гэмтсэн нэг үзэгч Халифаксын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлээд гарсан ба гэмтсэн бусад үзэгчдэд эмнэлэгийн тусламж үзүүлсэн аж.
Наскар уралдааны зохион байгуулалтад төсөвлөсөн 400 сая ам.долларын хүрээнд шинэ хашаа барьж үзэгчид, уралдааны хашаа хоёрын зайг холдуулсан учраас гэмтэл бэртэл маш бага хэмжээнд байсан тухай зохион байгуулагчид ярьсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт