ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай үнсэлтүүд

    Жил бүрийн 7 дугаар сарын 6-нд Олон улсын үнсэлтийн өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан дэлхийн хамгийн алдартай үнсэлтүүдийг танд сонируухлъя.

    Скотт Жонес, Александра Томас

    Канадын Ванковер хотод 2011 онд хоккейн Чакс баг, Канакс багт хожигдсоноос болж гарсан  үймээний үеэр Скотт Жонес, Александра Томас нарт үнсэлцэх цаг гарчээ.

    Мишель, Барак Обама

    2012 оны 7-р сарын 12-нд АНУ-ын Вашингтон хотод болж байсан сагсан бөмбөгийн тэмцээнийг үзэж суусан хоёр эрхэм үнсэлцэж байна. Тэднийг камер татаж харуулахад үнсэлцээгүй байжээ. Харин үзэгчид тэднийг харж уухайлан орилсноор үнсэлцжээ.

    Ж.Д Томпсон, Гилберт Чампион

    "Амьдралын үнсэлт" нэрээрээ алдартай 1967 оны энэ зураг Ж.Д.Томпсон тогонд цохиулсан туслахдаа хиймэл амьсгал хийж байгааг харуулна. Зургийг дарсны дараа Томпсон "Тэр амьсгалж байна" гэж хашгирсан тухай зурагчин Рокко Морабито дурсжээ.

    Аугусте Родины "Үнсэлт"

    1889 онд эротик ба идеализмийн хослолыг гайхалтай дүрсэлсэн гантиг баримлыг бүтээжээ. Барималд 13-р зууны үед энэхүү тачаадсан үнсэлтээсээ болж нөхөртөө алуулсан Италийн язгууртан эмэгтэй Франсеска да Римини түүний дурлалт залуу Паоло Малатеста нарыг дүрсэлжээ.

    Жон Леннон, Йоко Оно

    1981 оны 1-р сард Жон Леннон алуулахаас цагийн өмнө "Роллинг Стоне" сэтгүүл энэ зургийг даржээ. 2005 онд сүүлийн 40 жилийн хамгийн шилдэг сэтгүүлийн нүүр зураг болж шалгарч байжээ.

    Густав Климтийн "Үнсэлт"

    Австрийн нүүр болсон зураач Густав Климтийн хамгийн алдартай бүтээл нь хосуудын тэврэлт үнсэлтийг дүрсэлжээ. Зургийг 1908-1909 оны хооронд зурсан байна. Австрийн Венна хотын "Österreichische Galerie Belvedere" музейд энэ зураг хадгалагддаг.

    Ричард Гир, Дебра Вингер

    "Офицер бас Жентльмен" киноны сэтгэлд хоногшсон хэсэг болох Зак Маио /Гере/ хайраа хүлээн зөвшөөрч Паула /Дебра/ үнсэж буй нь.

    Барт Ланкастер, Дебора Керр

    1953 оны "Эндээс мөнх хүртэл" киноны энэ хэсгийг дэлхийн хамгийн романтик хэсэг гэж тооцдог. Зургийг Хавай арлын далайн эрэг дээр авчээ.

    Ханхүү Виллиам, Катерине

    Ханхүү Чарлез, гүнж Диана нарын алдартай хуримын үнсэлтээс 30 жилийн дараах 2011 оны 4-р сарын 29-нд ханхүү Виллиам, Катерине нарын хуриман дээрх үнсэлт нь.

    Дэми Мур, Патрик Сваизе

    1990 оны "Сүнс" киноны сэтгэл хөдөлгөсөн хэсэг. Молли Женсен /Мур/ алуулсан хайрт залуу болох Сам Бийт /Сваизе/ нар өвөрмөц чадвартай Ода Мае Бровн /Воопи Голдберг/-ийн тусламжтайгаар үнсэлцэж байна. Тэдний үнсэлт нь хайр бүхнийг ялж чадна, үхлийг мөн адил гэдгийг тунхагласан.

    Тайгер Вүүдс, Култида Вүүдс

    Култида Вүүдс хүү нь нас барсны дараа сэтгэлээр маш их унасан үед олон нийтийн өмнө Тайгер Вүүдс эхнэрээ хуурсныхаа төлөө уйчлалт гуйхад нь түүнийг тэвэрч үнсжээ.

    Тобеи Магуири, Кристиан Данст

    2002 онд гарсан "Хүн аалз" киноны доош харж үнсдэг хэсэг хүн бүхний сэтгэлд хоногшсон байдаг.

    Риан Гослинг, Рачел Мкадамс

     

    2004 оны "Тэмдэглэлийн дэвтэр" киноны бусдын эсэргүйцлийг даван гарсан хосуудын бороонд үнсэлцдэг хэсэг олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан.

    Марисса Гаита, Китлалик Снелл

    2-р шатны ажилтан Марисса, 3-р шатны ажилтан Китлалик нар АНУ-ын тэнгисийн цэргийн анхны ижил хүйстэн хосууд болжээ. 2011 оны 12-р сарын 21-нд 80 өдрийн дараа тэнгисийн цэргийн хөлөг онгоцон дээр уулзалдаж буй хосууд.

    Брэндон Морган, Далан Веллс

    Афганистанд 6 сар цэргийн алба хаасан Далан Веллс хамтрагчтайгаа уулзах мөч. 2012 онд нийгмийн сүлжээгээр тархаж олныг шуугиулж байсан. Цэргийн хувцастай ижил хүйстэн залуучуудын үнсэлт цэргийн нууц "битгий асуу битгий хэл" хуулийн хориглолтыг хүчингүй болгож ил гаргасан юм.

    II Пап Жон Паул

    II Пап Жон Паул зочилсон улс, ард түмнийг нь хайрлаж буйгаа илэрхийлж газар үнсэж байна. Зургийг 1993 оны 9-р сарын 4-нд Литвийн онгоцны буудал дээр даржээ.

    Ал Горе, Типпер Горе

    АНУ-ын дэд ерөнхийлөгч Ал Горе ба түүний эхнэр Типпер. Ардчилсан үндэстний конвенц 2000 оны 8-р сарын 17. Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд энэ үйлдлийг хийсэн гэж олон хүн үздэг.

    Бритни Спеарс, Мадонна

    2003 оны MTV авардсын үеэр тайзан дээр хоёр  дуучин франц үнсэлт хийж шуугиан тарьж байсан. Тухайн үед тэдний нөхөр, найз залуу болох Гая Ритчие, Жастин Тимберлэк нар үзэгчдийн суудалд суун үзэж тэдний үйлдлийг жаахан гайхаж байжээ.

    Рэй Боуркүе

    2001 он 6-р сарын 9  Рэй Боуркю "Станлей цом"-ыг гардаж аваад хорин жилийн карьерынхаа төгсгөлийг хийж байна.

    Лионид Брежнев, Ерик Хонекер

    1979 оны 10-р сарын 4. Зөвлөлтийн удирдагч Брежнев Зүүн Германы ерөнхийлөгч Ерик Хонекер нар БНАГУ-ын 30 жилийн ойн баяр дээр "социалист ах дүүгийн холбооны үнсэлт" хийжээ. Сүүлд энэ зураг Берлины ханан дээр "Бурхан минь, Энэ үхлийн хайраас намайг амьд гарахад туслаач" гэсэн гарчигтай графит зургаар зурагдаж байжээ.

    Жорж Мендонса, Грета Фрийдмэн

    1945 оны 8-р сарын 14 Дэлхийн II дайн дууссаныг тэмдэглэж буй бие биенээ танихгүй хоёр хүний үнсэлцэж буй алдартай түүхэн зургийг АНУ-ын Манхэттанд Алфред Эйсенстайд даржээ.

    Эккачай Тиранарат, Лаксана Тиранарат

    Тэд 2013 оны 2-р сард Тайландад "Дэлхийн хамгийн удаан үнсэлт"-ээр Гиннесийн номонд 58 цаг 35 минут 58 секундын амжилтаар бичигджээ.

    Жудасын үнсэлт

    Исүс Христийн ойрын дагагч жүүдийн урвалтыг энэ зурганд өгүүлжээ. Иудас Христийг үнсэж түүнийг дайснуудад нь барьж өгөн цаазлуулсан гэж зарим судлаачид үздэг.

    Кларк Габле, Вивиен Лэйг

    1939 оны "Салхинд туугдагсад" киноны энэ үнсэлт дэлхийн бүх цаг үеийн хамгийн сэтгэлд хоногшсон киноны хэсэг гэгдсээр байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй