Судалгаагаар хүмүүсийн 70 хувь нь унтаж амрахад тухтай дэр маш чухал үүрэгтэй гэж хариулжээ. Гэвч нэг дэрийг удаан дэрлэх нь муу талтай байдгийг Вашингтоны Амралт Унталтын Хүрээлэнгийн тэргүүн Роберт Оексмэн анхааруулжээ. Дэрийг 6 сардаа нэг удаа сольж байх ёстой гэнэ.
Дэрийг хэдий удаан дэрлэнэ төдий чинээ нүүрнээс гуужсан арьсний эс, тос, бохирдол нь дэрэнд шингэж байдаг. Хүний нүдэнд харагддаггүй аалзны төрөлд ордог бичил тоосонцорын шимэгч хорхой нь дэрэнд хамгийн ихээр агуулагддаг байна.
Тоосонцорын шимэгч хорхойн талаар уншаарай:
Үүнээс болж харшил, астма болон эрүүл мэндийн ноцтой асуудалд ордог гэж Канзас хотын Харшил Астмагийн Холбооны судлаач Марк Р. Неустром ярьжээ. Харшилтай хүмүүсийн 20 хувь тоосонцорын шимэгч хорхойноос болдог байна. Дэрний уут нь завсраараа ямар ч агааргүй нягт байх ёстой. Мөн тогтмол угааж байх ёстой гэж Оексмэн зөвлөжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт