АНУ-ын мужуудад эдийн засгийн судалгаа хийж амьдрахад хамгийн таатай бус 10 мужийг MoneyRates.com тодруулжээ.
10. Коннектикут
АНУ-ын Коннектикут муж 10-р байранд жагсжээ. Ажилгүйдэл ихтэйг тус мужийн жилийн дундаж орлого нь 55.060 ам.доллар. Тус мужид ажлын байрны аюулгүй байдал хамгийн хурцаар тавигддаг.
9. Роуд Айланд
Та Коннектикутаас зугтаад хөрш “Rhode Island” мужид очвол байдал улам дордоно шүү. 9 дүгээр байранд орсон тус мужийн иргэдийн дундаж орлого 49.570 ам.доллар ч амьжиргааны өртөг харьцангуй өндөр.
8. Өмнөд Дакота
Өмнөд Дакотад эдийн засгийн хэд хэдэн эерэг хүчин зүйл байдаг ч амьдрахад таатай бус мужийн жагсаалтын 8 дугаарт бичигджээ. Гол шалтгаан нь тус мужийн төрийн муу үйл ажиллагаа юм. Ажилгүйдэл бага, ажлын байрны аюулгүй байдал харьцангуй гайгүй ч иргэдийн дундаж орлого нь 37.300 ам.доллар. Энэ нь АНУ-ын нийт мужуудаас хамгийн бага орлоготой мужийн 2 дугаарт орох үзүүлэлт юм. /1 дүгээрт Миссисипи муж 36.750 ам.доллар/
7. Монтана
Монтана нь АНУ-ын бүх мужуудаас ажлын байрны аюулгүй байдал хамгийн муу үзүүлэлтэй нь юм. Мөн л муу төрийн үйл ажиллагаа хойш нь чангаадаг. Иргэдийнх нь жилийн дундаж орлого 39.880 ам.доллар.
6. Калифорни
Бүх жилийн турш нарны гэрэл ээдэг, далайн намуун давалгаатай тус мужид өөрийн гэсэн амьдралын өртөг байдаг. Калифорни муж нь дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын нэг боловч амьдрахад таатай бус мужийн жагсаалтын 6 дугаарт бичигджээ. Иргэдийнх нь дундаж орлого 53.890 ам.доллар хэдий ч хамгийн өртөг өндөртэй мужийн 2 дугаарт жагсдаг. Түүнчлэн ажилгүйдэл өндөр, ажлын байрны аюулгүй байдал муу хангагдсан.
5. Вермонт
Тус мужийн иргэдийн жилийн дундаж орлого нь 44.540 ам.доллар боловч амьдралын өртгийг нөхөж гүйцдэггүй байна. Өөрөөр хэлбэл Вермонт муж нь өртөг өндөртэй юм. Тиймээс ч 5 дугаарт жагсжээ. Дээр нь ажлын байрны аюулгүй байдалтай холбоотой хэрэг, зөрчил хамгийн их гардаг муж юм.
4. Баруун Виржиниа
Баруун Виржиниад ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр. Оршин суугчид нь ажил олж хийсэн ч тэдний урмыг авч буй цалин нь хугалдаг. Иргэдийнх нь жилийн дундаж орлого 37.880 ам.доллар.
3. Мэйн
“Maine” муж бол ажлын байрны аюулгүй байдал, осол, эндэгдээрээ толгой өвтгөсөн муж. 100 ажилчин тутмын 5.3% нь ажлын байран дээрээ осолд өртдөг. Жилийн дундаж орлого нь 42.140 ам.доллар.
2. Орегон
Орегон муж дахь ажлын байрны аюулгүй байдал тийм ч сайн биш. 100 ажилчны 4.2% нь ажлын байран дээрээ осолддог. Амьдралын өртөг нь нийт АНУ-ын мужуудын дундажтай харьцуулахад 30% өндөр. Жилийн дундаж орлог 46.850 ам.доллар.
1. Хавай
Диваажин хямд биш юм. Хавайн орон сууцны зардал маш өндөр юм. Иргэдийнх нь жилийн дундаж орлого 46.230 ам.доллар. Хавайд та ажил хийгээд гар дээрээ 1 ам.доллар авлаа гэж бодоход тэр нь Хавайдаа 55 центтэй дүйнэ. Амьдралын өртөг ийм өндөр.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт