ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Байгальд аялж, зугаалахын ач тусыг эрдэмтэд тогтоожээ

    АНУ-ын эрдэмтэд байгалийн сайханд зугаалснаар хүн сэтгэл гутрал, стресс, дарамт, түгшүүрээс салж болно гэдгийг баталжээ.    

    Сэтгэл зүйчид хямрал, түгшүүр, стресст автсан 38 хүнийг судалгаанд хамруулж туршилт хийсэн байна. Тэд хүмүүсийг хоёр бүлэг болгон хувааж эхний хэсгийг нь үзэсгэлэнт байгальтай цэцэрлэгт хүрээлэн, Стэнфордын их сургуулийн ойролцоох зүлэгт төглүүдээр аялуулжээ. Удаах бүлгийг хотын гудамжаар алхуулж эцэст нь хоёр бүлгийн хүмүүсийн тархинд бичлэг хийж шалгасан байна.  

    Эхний бүлэг нь байгалийн гоо үзэсгэлэнг бахархаж сэтгэл доторх айдас, түгшүүрээ мартаж, өөрийгөө сөрөг бодлоос ангируулж чадсан байна. Харин хотын гудмаар аялсан хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлт ороогүй байсан бөгөөд тархи нь ямар ч идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй болох нь харагджээ.

    Өөрөөр хэлбэл байгалийн сайханд аялсан хүмүүсийн тархины ажиллах талбай нь хотын гудмаар алхалсан хүмүүсийнхээс хавьгүй илүү байжээ. Эцэст нь эрдэмтэд таныг стресс, сэтгэлийн айдас түгшүүр зовоож буй бол байгалийн сайханд аялахыг санал болгож байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй