ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МАН-ыг засгаас хөөх болсон 2 шалтгаан

    АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд МАН-ыг засгаас хөөх болсон хэмээх мэдээллийг бататгаад хуралд оролцсон 37 гишүүн санал нэгтэй дэмжсэн тухай ярилаа. Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар МАН-ыг засгаас хөөх болсон дараах хоёр шалтгааныг хэлсэн юм.   

    МАН засагт орсноос хойш төрийн албанд халаа сэлгээ хийж, 600 гаруй хүнийг ажлаас чөлөөлсөн. Энэхүү халаа сэлгээнд цэвэрлэгч хүртэл өртөж, цаашдаа ч халаа сэлгээ зогсохгүй үргэлжлэх байсан.

    УИХ дахь МАН-ын бүлгээс өгсөн хариу мэдэгдэлд гэрээнд заасан ажлууд яваагүй шалтгааныг АН өөрсдөө ажлын хэсгийг ахалж байж, ажлаа явуулаагүй гэж дурдсан. Энэ бол хангалттай, үндэслэлтэй шалтгаан болохгүй. УИХ-аас байгуулагдсан холбогдох гол хуулиудыг боловсруулах ажлын хэсэгт МАН-ын гишүүд ажиллаж байгаа. Энэ бол зүгээр шалтаг.

    Энэхүү хоёр шалтгааныг МАН-ыг засгаас хөөх хангалттай үндэслэл гэж АН үзжээ.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй