
Тэр загвар өмсөгчийн гараагаа 13-хан настайгаасаа эхэлсэн бөгөөд 1950 онд анхныхаа гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд ялжээ. Betty Brosmer-ийн хөөрхөн царай, төгс бие галбир 200 гаруй сэтгүүлийн нүүрийг чимсэн бөгөөд түүнийг дэлхийн анхны супер загвар өмсөгч гэж үздэг.

Betty Brosmer 20 нас хүрэхээсээ өмнө нийт 50 гаруй гоо сайхны тэмцээн уралдаанд оролцсон байна. Түүний элсэн цагны хэлбэртэй бие үнэхээр гайхалтай бөгөөд биеийн харьцаа нь 37-18-36 инч /1 инч нь 2,54 см/.

Тэр 1935 оны 8 сарын 2-нд төрсөн.
Betty Brosmer тухайн цаг үеийнхээ хамгийн эрэлттэй жинхэнэ анхны супер модель байв.
Тэр өөрийнхөө зургуудыг эзэмших эрх авсан анхны супер моделиудын нэг.

1961 онд 26 настай байхдаа Betty Канадын алдарт бодибюлдингийн тамирчин Joe Weider – тэй гэрлэсэн.

1981 онд тэрээр эрүүл мэнд, фитнесийн сэтгүүл “Shape Magazine” –ний “Body by Betty”, “Health by Betty” хэмээх хоёр бүлэгт зөвлөгөө өгч эхэлсэн бөгөөд сая сая уншигч нар түүний нийтлэлийг тэсэн ядан хүлээдэг ажээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт