ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    14 дүгээр Далай лам 80 насныхаа ойг ингэж тэмдэглэнэ

    Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын 80 насны ойн ёслол, Дэлхийн энэрэн нигүүлсэхүйн чуулган АНУ, Калифорн мужид 7 дугаар сарын 5-наас 7-ны өдрүүдэд болно. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 80 нас тохиосны ойн баярын хүрээнд хэд хэдэн арга хэмжээнд оролцоно.

    2015 оны 7 сарын 5-7 өдрүүдэд

    Дэлхийн Нигүүслийн Чуулганаас гэгээнтэн Далай ламын дэлхий даяар энх амгалан, сайхан сэтгэл, өршөөлөө түгээн дэлгэрүүлсэн явдалд талархан хүндэтгэл үзүүлэхээр  бэлдэж байна.  Түүний 80 насны төрсөн өдрийг Энх тайвны төлөөлөгч Гэгээнтэн Тэнзин Донден зохион байгуулна. Түүнчлэн гурван өдөр үргэлжлэх чуулга уулзалт болон төрсөн өдрийн баяр өөр өөр газар тохиож бөгөөд нийт дөрвөн арга хэмжээний тасалбар тус тусдаа зарагдаж ажээ.

    Арга хэмжээнүүд

    • Хонда төв

    7 сарын 5-ны ням гарагт

    12:00-3:30

    Гэгээнтэн Далай ламын өршөөл нигүүслээ түгээх үйл ажиллагаа: Далай ламын Бүтээлч болон урлагийн хувирмал хүчний талаарх олон нийттэй ярилцах лекц.

    • UCI Bren арга хэмжээний төв

    7 сарын 6-ны даваа гарагт

    Өглөөний ээлж: 9:30- 11:30 хүртэл

    “Compassionate planet” ТББ-тай хамтарсан арга хэмжээ: Цаг уурын өөрчлөлтийн нөлөө болон үүнийг шийдэх дэлхийн хэмжээний асуудлын чуулга уулзалт.

    • 7 сарын 6-ны даваа гарагт

    Өдрийн ээлж: 1:30- 3:30 хүртэл

    Далай ламын цэцэн ухаан, алсын хараа, туршлагын талаар: Нобелийн шагналт яруу найрагчид, дэлхийн шилдэг удирдагчид, мэргэжлийн эрдэмтэд, уран бүтээлчидтэй хийсэн зөвлөлийн уулзалт.

    • 7 сарын 7-ны мягмар гараг

    Өглөөний ээлж: 9:30- 11:00 хүртэл

    Далай ламын залуучуудыг чиглүүлэн удирдах тухай: Дэлхийн хүн төрөлхтөний үнэт чанарыг дээшлүүлэх тал дээрх боловсролын ач холбогдлын тухай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй