ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүмүүсийг гайхшруулсан ер бусын ресторанууд

    Devil Island –ийн шорон ресторан, Хятад

    Хятадад байдаг уг рестораны эзэн шоронгийн амьдрал ямар хэцүү болохыг хүмүүст ойлгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг хүссэн учраас энэ газрыг нээсэн гэжээ. Энд ирсэн хүмүүст хар, цагаан судалтай хувцас өмссөн зөөгч нар үйлчлэх бөгөөд ширээ бүрийг тойрсон шоронг санагдуулам төмөр хашлага байдаг гэнэ.

    Дубай дах мөсөн ресторан

    Ресторан доторх бараг бүх зүйлс мөсөөр хийгдсэн. Үйлчлүүлэгчид мөсөн сандал дээр сууж, мөсөн ширээн дээр мөсөн тавагтай хоол зооглож, мөсөөр хийсэн аягаас уух ажээ.

    Малдив дахь усан доорх ресторан

    Хилтон Малдив Ресортын далайн түвшнээс доош 5 метрт орших уг үзэсгэлэнтэй усан доорх ресторан нь 14 хүн хүлээн авах чадалтай бөгөөд дэлхийн анхны усан доорх мөн газар доорх анхны дарсны зоорьтой ресторан юм.

    Тэнгэр дээрх оройн зоог, Бельги

    Хэрэв та өндрөөс айдаггүй бол Бельгид байрлах 150 фит /30,48 см/ өндөртэй өргөгч цамхаг дээр оройн хоолоо зооглож болно шүү дээ. Таныг сандалтай тань хамгаалалтын бүсээр тогтоож, голд байрлах задгай хэсэгт хийж бэлдсэн хоолоор үйлчилнэ.

    Тайвань дахь ариун цэврийн өрөө бүхий ресторан

    Тайванийн Тайпейд орших уг рестораны дотоод засал яг л ариун цэврийн өрөөг санагдуулам. Тэд сандлуудаа суултуур маягаар засч, ширээгээ банн хэлбэрээр хувиргажээ. Үйлчлүүлэгчид нь өвөрмөц загвартай дотоод заслыг гайхахын сацуу рестораны хоолыг амтархан зооглодог гэнэ.

    Харанхуй ресторан, Хятад

    Хятадын Бээжинд орших уг рестораны бүх өрөө харанхуй бөгөөд орж ирсэн зочдыг шөнийн дурантай зөөгч нар хөтлөн явах ажээ. Мөн гар чийдэн, гар утас, шүдэнз хэрэглэхийг хориглодог байна. Тиймээс та зөвхөн үнэрлэх болон амтлах мэдрэмжээ л ашиглана.

    Нинжа ресторан, Нью-Йорк

    Нью-Йоркын хамгийн ер бусын хоолнуудыг өвөрмөц газраас л олно. Уг рестораны нинжа зөөгч нар танд мартахын аргагүй илбийн үзүүлбэр үзүүлэх болно.

    Галзуу хулгана ресторан, Герман

    Зөөгчөө хүлээж суудаг үе ард хоцорчээ. Уг рестораны ширээ бүрт өөрөө өөртөө үйлчилдэг мэдрэгчтэй компьютер байх бөгөөд та түүгээр өөрийн хүссэн хоолны захиалгаа өгөх боломжтой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй