ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АНУ-д 5000 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэв

    АНУ-ын Теннесси мужийн Маривилл хотын 5000 оршин суугчийг химийн асюултай бодис тээвэрлэж яваад осолдсон галт тэрэгний улмаас нүүлгэн шилжүүлжээ.

    Төмөр замаар хурдтай явж байсан галт тэрэг гэнэт замаасаа гарч осолдож улмаар ачиж явсан химийн бодисонд гал авалцан дэлбэрэлт болсон байна. Галыг унтраахаар ажиллаж байсан долоон гал сөнөөгч түлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн ажээ.

    Ослын бүсээс 1.6 км-ийн тойрогт орших иргэдийг нүүлгэн шилжүүлээд байна. Маривилл хот нь нийт 30.000 оршин суугчтай юм. Орон нутгийн эрх баригчид 48 цагийн дараа нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан 5000 иргэнийг гэртээ харьж болно гэж мэдэгджээ. Тус ачааны галт тэргэнд ачиж явсан “acrylonitrile” хэмээх химийн бодис нь шингэн үедээ маш хортой юм. Түүгээр амьсгалахад үхэлд хүргэх аюултай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй