ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хар, цагаан арьстай ч Ази гаралтай дэлхийн одууд

    Tiger Woods

    Мэргэжлийн гольфчин Tiger Woods нь 1975 оны 12 сард Калифорнид мэндэлсэн бөгөөд Хятад өвөг дээдэстэй африк-америк гаралтай түүний эцэг Вьетнамын дайны үеэр Тай, Голланд, Хятад гаралтай түүний эхтэй танилцсан ажээ. Тиймээс ч Tiger Woods-ийг Кавказ, Америк-энэтхэг болон Ази гаралтай гэж үздэг байна.

     

    Ne-Yo

    1979 онд Арканзаст төрсөн, Африк-америк гаралтай дуучин Ne-Yo –ийн өвөг эцэг хятад хүмүүс байжээ. Түүний эх Африк-америк болон Хятад-америкийн хольцтой. Дуучин, бүжигчин, жүжигчин, ая зохиогч тэрээр эхнэр Monyetta Shaw болон хоёр охинынхоо хамт амьдардаг.

     

     

    Naomi Campbell

    Тэрээр Ямайк болон Хятадын үр удмын нэг хэсэг гэнэ. Дэлхийн зургаан шилдэг супер моделиудын нэг болж байсан Naomi –ийн эх Ямайк хүн бөгөөд түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй эцэг нь Ямайк, Хятад гаралтай ажээ.

     

     

     

     

    Vanessa Hudgens

    Америкийн үзэсгэлэнт дуучин, жүжигчин бүсгүйн эх Филиппинийн Манилад мэндэлсэн ажээ.

     

     

     

    Keanu Reeves

    Канадын жүжигчин, хөгжимчин, найруулагч, зохиолч Keanu Reeves-ийн эх Британи хүн. Харин аав нь Хятад, Хавай гаралтай ажээ.

     

    Enrique Iglesias

    Испанийн дуучин, ая зохиогч, жүжигчин гэдгээрээ алдартай Enrique Iglesias АНУ-д амьдардаг ч түүний эх Филиппиний үр хойч юм. Тэрээр дуучин Julio Iglesias-ийн гуравдах хүү ажээ.

     

     

    Kirk Hammett

    Америкийн хөгжимчин Kirk Hammett нь хагас ази, хагас ирланд гаралтай. Metallica рок хамтлагийн гоцлол гитарчин тэрээр одоо хоёрдох эхнэр Lani болон хоёр хүүгийнхээ хамт Сан Францискод амьдардаг.

     

    Nicole Scherzinger

    Pussycat Dolls –ийн дуучин гэдгээрээ олонд танигдсан дуучин, ая зохиогч, жүжигчин бүсгүйн эх хагас орос харин эцэг нь Филиппин хүн юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй