ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бразилд хөл бөмбөг үзсэн зардлыг өөрсдөөр нь төлүүлжээ

    Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч 18 гишүүн татвар төлөгчдийн мөнгөөр Бразиль явж хөл бөмбөгийн тэмцээн үзлээ гэх мэдээлэл нэг хэсэг цахим ертөнцөд шуугиан тарьсан. Бразилд хурлын үйл ажиллагааны туршлага судлах нэрийн дор  төсвийн мөнгөөр  зугаацаж байна гэж олон нийт дургүйцэж УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудсандаа “Дарханы ИТХ-ынхан Дубай руу зугаалсныг аудит шалгаад өөрсдөөр нь төлүүлэхээр болсон. Бразил явсан УБ-ын ИТХ-ын төлөөлөгчид ч ялгаагүй зардлаа хувиасаа төлнө" гэж мэдэгдэж байсан  удаатай. Гэвч Бразил явсан 18 хүний дунд Нийслэлийн аудитын газрын дарга Ц.Очирбат ч өөрөө багтсан тул Нийслэлийн  аудитын газраас ямар  нэгэн арга хэмжээ авна гэж хүмүүс хүлээгээгүй. Тэгвэл  хэрэг явдал З.Энхболд даргын санасанаар  болж НИТХ-ын төлөөлөгчид Бразилд хөл бөмбөг үзсэн зардлаа өөрсдөө төлжээ. НИТХ-аас Бразил явсан төлөөлөгчдийн зардлыг өөрсдөөр нь төлүүлж холбогдох албан бичгийг Нийслэлийн аудитын газарт хүргүүлсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй