ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Газтай ундаа хүнийг хэрхэн үхэлд хүргэдгийг эрдэмтэд тогтоожээ

    Бостонын Тафтсын их сургуулийн эрдэмтдийн баг чихэртэй хийжүүлсэн /газтай/ ундаа олон хүнийг үхэлд хүргэж буй талаарх судалгаагаа олон нийтэд танилцуулжээ. Эрдэмтэд сүүлийн 30 жилийн турш дэлхийн 50 орны 611 мянган хүний эрүүл мэндэд судалгаа хийж дээрх дүгнэлтэд хүрчээ. Эрдэмтэд зөвхөн эрүүл мэндийн асуудлаар төдийгүй хүмүүсийн үхлийн шалтгааны талаар судалсан байна. Тэд нэг жилийн дотор хийжүүлсэн ундаа 184.000 хүний амийг авч одсоныг тогтоожээ.    

    Чихэртэй, хийжүүлсэн ундаа уудаг байсан хүмүүс хамгийн ихээр чихрийн шижин /диабета/ болон зүрх судасны өвчнөөр нас бардаг байна. Мөн шууд бусаар хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг болохыг илрүүлжээ.

    Харин хийжүүлсэн ундаа, элсэн чихэр бага хэрэглэдэг Япон улсад чихрийн шижин /диабета/ болон зүрх судасны өвчнөөр дөнгөж 1 хувь нь нас бардаг бол хамгийн ихээр хэрэглэдэг Мексикт иргэдийнх нь үхлийн шалтгааны 30 хувь нь болдог байна.

    Судалгаан дээрээ тулгуурлан эрдэмтэд чихэртэй хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлийг багасгах, хэт их хэрэглэхийг хориглох хэрэгтэй гэсэн зөвлөмж гаргажээ. Эс бөгөөс дэлхийн хүн амд эрүүл мэндийн ноцтой үр дагавар үүсэх болно хэмээн сануулжээ.

    Эх сурвалж: http://www.arbatcity.ru

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй