ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мацаг барьж халдварт өвчин, хорт хавдраас сэргийлж болно

    АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн эрдэмтэд мацаг барих нь хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Судалгааны явцдаа өлсөх нь хүнийг ядрааж, тамир тэнхээгүй болгох бус харин ч бие махбодид эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Тэд доорх гурван дүгнэлтэд хүрсэн байна.

     

    • Өлссөнөөр хүний бие дэх өөх, тосны хүчил хамгийн түрүүнд шатаж биед хэрэгтэй глюкоз гэх мэт бодисыг ялгаруулдаг байна. Ингэснээр эмэнд тэр бүр дарагддаггүй тархи, мэдрэлийн өвчинг анагааж болох ажээ. Гэхдээ үүнийг эмийн эмчилгээтэй хослуулвал бүр илүү үр дүнтэй тухай тус их сургуулийн хүүхдийн мэдрэлийн эмч Адам Хартман үзжээ. Тэгэхээр мацаг барих нь тархины эд эсийг сэргээж, хамгаалдаг байна.
    • Мацаг барих нь эсийг нөхөн сэргээх тодорхой генетикийн механизмыг бий болгодог. Энэ нь эсийн дасан зохицох чадварыг сайжруулж тэр хэрээр эсийн амьдралыг уртасгадаг механизм юм. Өөөрөөр хэлбэл эсийг илүү их ашигтай болгож засварлах гэхээсээ илүү шинэ амьдралын хэмнэлийг тогтоож өгөхөд оршдог байна.
    • Мацаг барих нь бие организмын дархлааг идэвхжүүлэхээс гадна цусан дахь цагаан эсийн тоо нэмэгдэхэд нөлөөлдөг. Цагаан эсийн тоо нэмэгдсэнээр хүний дархлааны систем сайжирч төрөл бүрийн халдварт өвчин, хорт хавдраас хамгаалдаг байна.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй