ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дахиад л 2 настай хүүхэд усанд эндлээ

    Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг “Бугат үзүүр” гэдэг газар Ховд голын усанд Б /2 настай, эрэгтэй/ осолдсон хэрэг өчигдөр орой гарчээ. Энэ тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар тухайн өдрийн 19:20 цагт хүлээн авч 16 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр  ажиллан цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Өмнө нь бид Увс аймгийн Бөхмөрөн, Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 4, 2 настай охид усанд осолдсон тухай мэдээлсэн. Онцгой байдлын ерөнхий газраас гол, усны аюулаас болгоомжлохыг удаа дараа анхааруулж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иргэдэд хүргэсээр байгаа. Гэтэл эцэг эхийн хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй байдлаас болж юугаа ч мэдэхгүй балчир үрс маань голын усанд унаж амь нас нь хохирсоор байна. Иймд иргэд, малчдад бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр голын эрэг дээр хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулъя.   

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй