ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ирээдүйд ”супер хорхой” хавдраас илүү аюул тарина

    Эм, антибиотикинд тэсвэртэй "супер хорхой" /superbug/ ирээдүйд хавдраас илүү аюул тарина гэж мэргэжилтнүүд үзэж байна. АНУ-д л гэхэд жилд уг бактериар 2 сая хүн өвчилж 23,000 хүн нас бардаг гэсэн тоо бий. 2050 он гэхэд жилд 10 сая хүн "супер хорхой"-ноос болж нас барж хавдраас илүү гарна гэж тооцоолжээ.

    "Шидэт эм" нэртэй пенициллин 1928 онд анх гарч олон өвчнийг эдгээж хүн төрөлхтөнд тус болсон. Одоо пенциллин болон бусад төрлийн антибиотикуудад эмчлэгдэггүй тэсвэртэй бактери хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болоод байна.

    Антибиотикийг хэт их хэрэглэх эсвэл шаардлагатай хэмжээнээс багаар уух, эм, эмчилгээгээ дутуу хийснээс болж бактери дасан зохицож мутацид ордог. Ингэснээр тухайн эмэнд тэсвэртэй болж эмчлэгдэхгүй өвчин болдог байна. Одоогийн байдлаар эмэнд тэсвэртэй болсон уг бактерийг эмчлэх ямар ч боломжгүй байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй