ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Фэйсбүүк”-ийн лого шинэчлэгджээ

    Facebook гэсэн лого 2005 онд анх бүтээгдэж байхад бид ирээдүйд тус логог өөрчлөх, сайжруулах төлөвлөгөөтэй байсаар ирсэн. Харин одоо цаг нь болсон гэж үзсэний үр дүнд, нэрээ илүү олон хүнд тааламжтай, сонирхолтой байдлаар өөрчлөхийг зорилоо. Олон талаас нь авч үзсэний эцэст бидэнд бүрэн өөрчлөлт бус, бага зэрэг шинэчлэлт хийхэд хангалттай гэдгийг ойлгосон учраас энэхүү шинэчлэлийг хийлээ” хэмээн Фэйсбүүк компанийн захирал Жош Хижжинс ярьсан байна.

    Та ялгааг нь харж чадаж байна уу?

    "Фэйсбүүк"-ийнхэн саяхан өөрсдийн шинэ логог олон нийтэд танилцуулсан байна. Гэхдээ тэдний шинэ лого хуучин хэлбэрээ хадгалсан, үсгийн фонтын өөрчлөлттэй байдлаар шинэчлэгдсэн байна.  Гол ялгаа “а” үсгэнд тусгагдсан бөгөөд “о” үсэг илүү дугариг хэлбэртэй, харин “b” үсэг уламжлалт хэв шинжээ хадгалан үлджээ.

    Гэхдээ шинэ дизайны хувьд санал хуваагдаад байгаа юм. Мэргэжлийн дизайнеруудын зарим нэг нь логоны хуучин хэв маягийг илүүд үзэж байгаа бол олон нийтийн дунд түүнтэй санал нийлэх хэсэг цөөнгүй байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй