ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Японд галт тэргэнд 71 настай эр өөрийгөө шатаажээ

    Токио хотоос Осакагийн чиглэлд явж байсан "Nozomi" хурдны галт тэргэнд 71 настай эр өөр рүүгээ шатамхай бодис цацсаны дараа гал тавьсан хэрэг өчигдөр гарчээ. Амиа хорлох гэж өөрийгөө шатаасан тэрээр галд гүн түлэгдсэний улмаас нас барсан байна. Галд өртөн 50 настай эмэгтэй мөн нас баржээ. Тухайн үед галт тэргэнд нийт 1000 гаруй зорчигч явсан бөгөөд амиа хорлогч этгээд толгойн хэсэгт явж байжээ. Эмнэлгийн ажилтны мэдээлснээр нийт 20 хүн гэмтэж, түлэгдэн, утаанд хордсоноос  хоёр хүнийх нь биеийн байдал тун тааруу байна.

    Галт тэргэнд зорчиж явсан гэрч "Гэнэт нэг өвгөн өөр рүүгээ шингэн зүйл цацсан. Дараа нь ойр хавийн хүмүүс рүү цацаад гал тавьсан. Гал яах ийхийн зуургүй дүрэлзсэн" хэмээн ярьжээ. Энэ явдал галт тэрэг Одовара хотын дэргэд явж байх үед болсон юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй