ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АНУ дахь шавь нар нь Ц.Батчулуунд зориулж тоглолт хийнэ

    “Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээний зардал бүрдүүлэх “Эгшгэн өргөл” сэтгэлийн аян өрнөж буй. Тэрбээр сарын дотор элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа.

    Мэс заслыг БНСУ-д хийлгэх шаардлагатай болсон тул зардал нь 250-300 сая төгрөг болж буй аж. Түүний эмчилгээнд зориулан МУГЖ Г.Эрдэнэбат, СГЗ Д.Ухнаа тэргүүтэй уран бүтээлч  энэ сарын 20, 21, 22-нд СТӨ-нд хандивын тоглолт зохион байгуулахаар болсон. Тэгвэл Америк, Японд амьдарч буй нутаг нэгтнүүд маань уг буяны аянд нэгджээ.

    АНУ-ын баруун эрэгт амьдарч буй түүний шавь нар, урлагийн анд, найз нөхөд нь хамтарч, энэ сарын 25-нд Оакланд хотын Ажаа гэгээний төв байранд “Сэтгэлийн дэм” хандивын тоглолт хийхээр болсон байна. Мөн Японд амьдарч уран бүтээлээ туурвиж буй морин хуурч А.Бат-Эрдэнэ ирэх сарын 1-нд Токио хотод тоглолт зохион байгуулж, орлогыг нь  түүний эмчилгээнд зориулах гэнэ.

                                                                                                                              Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй