
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ 24-ний өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, орон нутгийн 42 иргэн нийт 82 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Атаа гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км-т/ 25-ний өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 24 иргэн нийт 37 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ 26-ны өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, орон нутгийн 22 иргэн нийт 60 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ 26-ны өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч нийт 48 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр тус тус унтраахаар ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт