ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нараас допинг илэрчээ

    Монголын Үндэсний бөхийн холбооноос өнөөдөр удаан хүлээлгэсэн допингийн талаар мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлснээр А сорьцын хариу 8.22нд Б.сорьцын хариу 09.08нд ирсэн байна. Үндэсний их баяр наадамд тав давж, шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн хоёроос нь допинг илэрчээ. Хүмүүсийн тааварлаад  байсан Н.Батсуурь нарын бөхчүүдийн шинжилгээнээс допинг илрээгүй байв. Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаярыг тавын даваанд өвдөг шороодуулсан Архангай аймгийн харьяат, шинээр улсын начин цолны болзол хангасан Н.Адъяабат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав давсан Говь-Алтай аймгийн харьяат, шинээр улсын начин цолны болзол хангасан Б.Суманчулуун нараас допингийн төрлийн бодис илэрсэн байна. Тэдэнд ямар  шийтгэл ногдуулахыг МҮБХ шийднэ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй