Аялал зугаалгын улирал эхэлж буй энэ үед хачигт хазуулах тохиолдлууд нэмэгдэж буйтай холбогдуулан НЭМГ-аас дараах сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэж байна. Саяхан гэхэд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хачигт хазуулан 66 настай иргэн амиа алдсан тохиолдол гарсан билээ. Тэрээр өнгөрсөн сарын 24-ны өдөр малдаа явж байгаад хачигт хазуулжээ. Удалгүй түүний биеийн байдал муудаж, нийслэлд хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барсан юм. Мөн тус аймгийн Ерөө сумын харьяат 33 настай эмэгтэй С толгойдоо гурван удаа хачигт хазуулж, ухаан алдан унасан хэрэг гарсан байна. Тэрээр одоо Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт