ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэлэнгэ аймагт яг одоо 5 түймэр асч байна

     

    • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ энэ сарын 16-нд түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 45 албан хаагч, 3 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 22 албан хаагч, 1 автомашин, нийт 89 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр,    
    • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо”  гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ 24-ний өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 42 иргэн, 3 автомашин, нийт 82 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр,
    • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Атаа гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км-т/ 25-ны өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 1 автомашин, нийт 37 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр,
    • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ 26-ны өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 22 иргэн, 2 автомашин, нийт 60 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр,
    • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ 26-ны өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, нийт 48 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр,
    • Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Их жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ 24-ний өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 5 морь, орон нутгын 11 иргэн, 1 автомашин, нийт 28 хүн, 2 технк хэрэгсэл, 5 ердийн хөсөгтэйгээр,
    • Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Хайрхан голын хөндий” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ 16-ны өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 1 автомашин, 20 морь, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэл, 20 ердийн хөсөгтэйгээр,
    • Булган аймгийн Сэлэнгэ сумын Тархитай багийн нутаг “Харцайн эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 орчим км-т/ 28-ны өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 8 иргэн, 1 автомашин, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна. 
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй