Монголчуудын дунд элэгний өвчлөл маш их байдаг. Өвчинд дарлуулсан Монгол /Инфографик/ үзээрэй.
Элсэн чихэр /сахар/ их хэмжээгээр хэрэглэх нь зөвхөн шүдэнд муугаар нөлөөлөхгүй элгийг ч мөн гэмтээж байдаг. Элсэн чихэрт агууллагддаг фруктозыг дотор эрхтэн боловсруулж өөх болгодог. Их хэмжээний элсэн чихэр нь өөх тос ихээр ялгаруулж элгийг гэмтээж байдаг. Судалгаагаар элсэн чихэр нь архитай адилхан хэмжээний элгэнд хор хөнөөлтэй байдгийг нотолжээ.
Моносодиум Глутамат амтлагчийг азийн орнууд хоол хүнсэндээ их хэрэглэдэг. Гэвч энэ нь элгийг өөхшүүлж, элэгний хавдартай болгодог байна.
Таргалснаас болж архины бус гаралтай элэг өөхлөх өвчин /NAFLD/-тэй болдог. Жин хэтэрсэн дунд эргэм насныхан архины бус гаралтай элэг өөхлөх өвчинтэй болох магадлал өндөр байдаг байна.
А аминдэмийг улаан, улбар шар, шар өнгөтэй шинэ жимс, ногооноос авдаг. Гэхдээ хэт их хэмжээгээр хэрэглэвэл А аминдэм нь элгэнд хор болдог байна. Өдөрт 10,000 IU хэмжээнээс ихээр хэрэглэж болохгүй.
Судлаачид газтай ундаа архины бус гаралтай элэг өөхлөх өвчинийг магадлалыг 80 хувь ихэсгэдэг гэдгийг тогтоосон.
Шивээстэй хүмүүс шивээсгүй хүмүүсээс илүү их С вирустэй байдаг талаар хачирхалтай судалгааны дүн гарчээ. Хүн болгон үнэтэй шивээсний салоноор үйлчлүүлж чаддаггүй тул хямдхан газар ариутгаагүй зүүгээр шивээс хийх нь элбэг байдаг байна. Үүнээс болж элэгний С вирус халддаг гэж судалгааны баг дүгнэжээ.
Энэ их ховор тохиолдол. Гэвч тайвшруулах эмийг тунг нь тааруулж хэрэглэхгүй бол элгийг маш хүчтэй гэмтээж, бүр үхэлд ч хүргэх нь байдаг.
Өөх тосыг дотор нь 2 ангилна. Saturated fat буюу хүнсэнд шингэсэн өөх тос болон Trans fat буюу шингээгүй өөх тос.
Бараг л бүх л төрлийн шарсан, савласан хүнсний бүтээгдэхүүнд байдаг. Бүтээгдэхүүний савалгаан дээр транс өөхний хэмжээг бичсэн байдаг. Үүнийг хэт ихээр хэрэглэх нь таргалуулахаас гадна элгийг гэмтээж байдаг байна. Судалгаанд транс өөхтэй хүнс хэрэглэсэн хулгана 4 сарын дотор элэг нь гэмтэж байжээ.
Нэмэлт мэдээлэл:
Элгэнд тустай хүнсний бүтээгдэхүүнүүд
Элэгний хатууралд тустай ургамал Монголд л бий
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт