
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “UB Dance Festival” чөлөөт бүжгийн үдшийг өнөөдөр 19 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. Чөлөөт бүжгийн олон төрлийг нэг дор нэгтгэсэн бүжгийн наадам дэлхийн 40 гаруй улс оронд жил бүр болдог уламжлалтай ч Монгол улсад анх удаа болж байгаагаараа онцлог юм.
Энэхүү наадамд чөлөөт бүжгийн 24 хамтлаг өрсөлдөх бөгөөд өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан бүжгиийн уралдаануудын шилдэг гоцлол бүжигчид нэгийн эсрэг нэг бүжгээр тулалдана. Чөлөөт бүжиг сонирхогчдын дунд олон төрлийн бүжгийн уралдаан зарлагдах бөгөөд тус үйл ажиллагаанд Lumino, Tatar, Montarap, рэппэр Gee, Хар тасын Марка болон дижи нарын сет зэрэг олон гэнэтийн бэлэгнүүд Та бүхнийг хүлээж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт