ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ОХУ руу 5 сая малын мах экспортлох боломжтой

    ОХУ-д манай улс мах импортлохоор болсон гэсэн мэдээг ҮХАА-ныхан дуулгаж байна. ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 7-8-нд Москва хотноо ажлын айлчлал хийж ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга А.С.Данкверт нартай уулзсан байна. Энэ хүрээнд экспортолж буй мах, махан болон хөдөө аж ахуйн уламжлалт зарим бүтээгдэхүүнд ОХУ-аас ногдуулж буй татварыг тэглэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөх, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхдугаар хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн гурван багц асуудлын хүрээнд ярилцан тохиролцоонд хүрч чаджээ. Тухайлбал:

    Монгол Улсаас ОХУ-д экспортлох зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тарифыг тэглэх боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг энэ онд багтаан байгуулж хэлэлцээ хийхээр болсон байна. Монголын экспортлох мах эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангавал нийлүүлж чадах хэмжээгээр импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн гэдгээ Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров энэ үеэр хэлсэн байна.
    Харин энэ ажлыг эхлүүлэхийн тулд Монголын мах бэлтгэлийн үйлдвэрүүдийг С-В ангилалд оруулах, мах экспортлох аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, хүчин чадал, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл зэрэг мэдээллийг ОХУ-ын хөдөө аж ахуйн байгууллагад хүргүүлэхээр болжээ. Тус улсаас манай улсын зургаан үйлдвэрийн экспортлох эрхийг сэргээх, хоёр үйлдвэрт шинээр зөвшөөрөл олгох асуудлыг ойрын үед шийдэн хариуг нь өгөхөөр тохирсон байна. Харин хянан баталгаажуулалтад тэнцээгүй үйлдвэрүүдийг дахин аттестатчилахаар тохирсон байна.

    Цаашдаа Монгол, Оросын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа эрчимжих учраас Улаанбаатарт шинээр байгуулах Оросын Худалдааны төлөөлөгчийн газарт мал эмнэлгийн хорио цээрийн асуудал хариуцсан байнгын төлөөлөгч томилон ажиллуулах боломжтойгоо ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров онцлоод ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамтай зөвшилцөн шийдвэрлэхээ амласан аж.
    Ямартай ч, талууд уулзалтын үеэр Оросын талын экспертийн багтай энэ оны арваннэгдүгээр сараас хамтран ажиллаж, 2015 оноос махны экспортыг хийхээр болсон байна.

    Хөтөлбөрийн хүрээнд манай талаас хоёр аймгийн мал эмнэлгийн лабораторийн оношилгооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, гурван жил дараалан тус бүр 12 сая тун вакцин тусламжаар авах, вакцин тээвэрлэх тусгай зориулалтын автомашин авах, ОХУ-ын Владимирын институтэд жилд 2-4 малын эмчийг магистр, докторын зэрэгт сургах, тодорхой сэдвийн хүрээнд хамтарсан судалгаа хийх санал тавьсныг Оросын тал дэмжжээ.

    ОХУ мах, махан бүтээгдэхүүнийг хилээр оруулахдаа 30-40 хувийн татвар авдаг юм. Энэ татварыг  тэглэвэл манай улс 61 сая малынхаа 10 саяыг хүнсэндээ хэрэглэж 5 саяыг экспортох боломжтой гэж ҮХААЯ-наас үзэж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй