Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн Түлүүгийн давааны зам дээр өчигдөр 19 цагийн үед 34-08 УНЯ улсын дугаартай “Кулугер” загварын суудлын автомашин онхолдож Д.Дэлгэржаргал /43 настай, эмэгтэй/, иргэн Д.Даваадорж /39 настай, эрэгтэй/, иргэн О /30 настай, эмэгтэй/ нар газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Ослын дуудлагыг тухайн өдрийн 19:35 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч Цагдаагийн байгуулагад хүлээлгэн өгчээ. Харин иргэн Д /36 настай, эмэгтэй/-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Машинд зорчиж явсан Э /8 настай, эмэгтэй/ ухаангүй байсныг цуг явсан автомашинтай хүмүүс авч явчээ.
Амралт зугаалгын улирал эхэлсэн энэ үед орон нутагт зорчихдоо иргэд хурдаа тохируулж, аюулгүйн бүсээ зүүж явахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт