ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНУ-д хийж буй айлчлалын тойм

    АНУ-ын Сенатын Зэвсэгт Хүчний Хорооны дарга, сенатор Жон Маккэйнтэй уулзлаа

    АНУ-ын нөлөө бүхий улс төрч Жон Маккэйн тус улсын Сенатын танхимын гишүүнээр 1986 оноос дөрөв дэх удаагаа сонгогдоод байна.

    Тэрээр одоо Индиан иргэдийн асуудал, Улс орны дотоод аюулгүй байдал, засаг захиргаа, Сенатын гадаад харилцааны асуудлаарх Хороодын гишүүнээр тус тус ажилладаг. 2015 оны 3 дугаар сард АНУ-ын Конгрессын Сенатын Зэвсэгт хүчний хорооны даргаар томилогдсон байна. Тэрээр Монголд хоёр удаа ирсэн, манай улсад элэгтэй нэгэн ажээ.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Жон Маккэйн нар уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

    Монгол Улсад анх удаа чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой энэ оны долдугаар сард Улаанбаатар хотноо болно. Үүнтэй холбоотойгоор Жон Маккэйн санал оруулж, Монголын ардчиллыг дэмжсэн тухай АНУ-ын Конгрессийн тогтоол гарахаар болжээ.

    Дэлхийн Банкны гүйцэтгэх захирал Шри Муляни Индраватитай уулзлаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хоёр дахь өдөр Дэлхийн банкны гүйцэтгэх захирал хатагтай Ш.Индраватитай  уулзлаа. Уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

    Монголын эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг таны тэргүүлсэн Засгийн газар амжилттай даван туулна гэдэгт итгэж байна гээд бололцоотой бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа Дэлхийн банкны гүйцэтгэх захирал илэрхийллээ.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд Дэлхийн банкны гүйцэтгэсэн үүргийг үнэлдгээ илэрхийлээд өнөөгийн хүндрэлээс гарахад хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэлээ.

    Уулзалтын үеэр эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөлд мөнгөний бодлогын асуудлаар ажил хэргийн яриа хэлэлцээ өрнөлөө.

    Дэлхийн банк 2016 оны төсөв, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

    Мөн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.

    Дэлхийн банк нь хөгжиж буй улс орнуудад хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор зээл тусламж үзүүлдэг, 188 гишүүн орон бүхий олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд дэлхийн II дайны дараах сэргээн босголтыг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор байгуулагдсан.

    Тус банк нь боловсрол, эрүүл мэнд, нийтийн захиргаа, дэд бүтэц, санхүүгийн болон хувийн салбарын хөгжил, хөдөө аж ахуй, байгаль орчин, байгалийн баялгийн удирдлага зэрэг салбарт хөрөнгө оруулалтыг дэмжиж, хүүгүй болон бага хүүтэй зээл олгодог юм.

    Мөн хөгжиж буй улс оронд бодлогын зөвлөгөө өгөх, судалгаа, шинжилгээ хийх, техникийн тусламж үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлдэг бөгөөд 2030 он хүртэлх зорилтдоо өдөрт 1.25 ам.доллароос бага орлоготой иргэдийг 3 хувиас ихгүй байлгах замаар нэн ядуурлыг бууруулах, улс орнуудын орлогын өсөлтийн доод түвшинг 40 хувьд хүргэх гэсэн үндсэн хоёр зорилт дэвшүүлжээ.

    JP Моргган банкны төлөөлөгчидтэй уулзлаа

    АНУ-д ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Жи Пи Морган” банкны Засгийн газартай хамтын ажиллагаа хариуцсан захирал Дайнел Силиконтой уулзлаа. “Жи Пи Морган” банк бол АНУ-ын анхны томоохон арилжааны  банкуудын нэг юм.

    Хөрөнгө оруулалт ялангуяа, бондын зах зээл дээр голлох үүрэгтэй тус банк манай улстай Чингис бондыг гаргахад хамтарч ажилласан бөгөөд Хөгжлийн банкны рейтингийг тогтооход зөвлөгөө өгч ажилласан. 

    Ерөнхий сайд тус банктай хамтран ажилласан үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид олон тодорхой асуудлууд дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын сан, ноолуурын салбарын санхүүжилтын асуудлыг АНУ-ын санхүүгийн байгууллагуудтай хамтарч шийдвэрлэх талаар санал солилцлоо.

    АНУ нь дэлхийн хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болдог. Тиймээс талууд Монгол улсад гадны тэр дундаа АНУ-аас их хэмжээний хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар ярилцлаа. Тодруулбал, хөрөнгө оруулалтын сан хамтарч байгуулах, АНУ-ын төрийн зарим санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх санхүүжилт, хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкны зүгээс босгох гээд цаашдын хамтын ажиллагаа ирээдүйтэй харагдаж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцолсон юм. “Жи Пи Морган” банк нь дэд бүтэц, уул уурхай болон ноолуур зэрэг бусад салбарт хөрөнгө оруулахыг сонирхож буй юм байна.

    “Жи Пи Морган” банкны захирал  Дайнел Силикон манай улсад тус банкнаас шууд болон шууд бус, бондын хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо илэрхийлж байлаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй