Дэлхийн хамгийн ойлгомжгүй, тохироогүй, утгагүй нэртэй 10 автомашиныг Америкчууд тодруулжээ. Тэд оновчгүй, муу гэгдсэн нэрсийг шалгаруулахдаа утга учир, гарал үүсэл, бэлгэдэл зэргийг гол болгосноос гадна европ, америк иргэдийн саналыг тусгажээ. Зарим машины нэрс хэтэрхий хиймэл, эмнэлгийн багаж, эмний нэр шиг бол нэг нь бүр Америкчуудын дуулж байгаагүй, Африкийн нүүдэлчин омгийн нэрээр нэрлэгдсэн байх аж.

10. Киа K900: Нохой чарганы уралдаанд оролцож буй багуудын дугаар ийм нэртэй байдаг гэнэ. Энэ машины үнэ $ 60,000 юм.

9. Форд С-Мах: Энэ нэр америкчуудад витамин юм уу, эрүүл ахуйн бүтээгдэхүүнийг санагдуулдаг ажээ.

8. Ниссан ARMADA: Аварга, ялагдашгүй гэсэн утгатай. Дайн байлдаан, танкинд тохирсон нэр.

7. Nissan Murano: Испанид амьдардаг католик шашинтнуудыг “Marrano” гэж нэрлэдэг. Еврей хүн л унах ёстой юм шиг, эсвэл еврей хүний машин гэж сонсогддог.

6. Toyota Venza: Toyota компани хэлэхдээ “venture” /аз турших/ болон "Monza" хэмээх хойд Италийн хотын нэрийг хослуулсан утгатай гэж тайлбарладаг. Авцалдаагүй хоршил хэмээдэг.

5. Hyundai Veloster: Ямар утгатай нэр болохыг хэн ч мэдэхгүй. Хайгаад ч олдохгүй. “Hyundai” л юу гэсэн утгатайг цор ганцаар мэддэг.

4. Hyundai Equus: Адуу, илжиг, эрээн тахийг багтаасан хөхтөн амьтдын төрлийг "Equus" хэмээн нэрлэдэг.

3. VW Tiguan: Хачирхалтай нэр. “Tiger-Iguana” буюу "Бар-Игуана гүрвэл" хоёрын дундаас гаргаж авсан нэр гэнэ.

2. Toyota Yaris: Грекийн гоо сайхны тэнгэр болох “Charis” бурхан, герман хэлний зөвшөөрсөн үг болох “Ya” гэсэн үгийг нийлүүлчихсэн гэж тайлбарладаг. Гэхдээ Америкад гар утасны төлбөрийн тухай ярихдаа Yaris хэмээх үгийг хэрэглэдэг. Энэ нь "хоосорсон", "мөнгөгүй болсон" гэсэн утгатай.

1. VW Touareg: Britannica нэвтэрхий тольд “Touareg” хэмээх үгийг Алжир, Ливи, Нигер, Малид амьдардаг бэрбэр хэлээр ярьдаг малчид хэмээн тайлбарлажээ. Африк гаралтай олон Америкчуудын өвөг дээдэстэй энэ нэр холбогддог.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт